Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Гэрээний загвар батлах тухай

Огноо: 2021-06-25 Дугаар:07 Нээгдсэн:613

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2021 оны_____сарын____өдрийн_____

дугаар  тогтоолын____хавсралт

 

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ

 

  • Монгол Улсын Үндсэн хууль , газрын тухай хууль , газрын төлбөрийн тухай хууль, Иргэний хууль, сумын “Бэлчээр ашиглалт болон отор нүүдэл зохицуулах журам”, болон холбогдох бусад  хууль тогтоомж журам зааврын хүрээнд байгаль , цаг уурын хүндрэл тохиолдсон нөхцөлд бусад сумын нутагт  өвөлжиж, хаваржиж буй малчидтай холбоотой бүхий үйл ажиллагааг энэхүү гэрээгээр  зохицуулна.
  • Отор нүүдэл хийж буй малчид нь тухайн үед түр оршин суугч байх бөгөөд шилжин суурьших асуудал нь хуулийн дагуу явагдана.

ХОЁР: ОТОР НҮҮДЭЛ ХИЙЖ ЯВАА МАЛЧДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

 

2.1 Аймаг сумын Засаг дарга нарын хооронд байгуулсан гэрээний дагуу отор хийж буй малчид тухайн сумын удирлагатай гэрээ байгуулна.

2.2. Оторлож яваа малчид нь орон нутгаас зааж өгсөн  нутагт гэрээний дагуу тухайн оны 04 сарын 01-ны дотор газар  нутгийг чөлөөлнө.

2.3. Отор нүүдлээр ирж  буй мал бүрийг мал эмнэлэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт  хамруулж эрүүлжүүлсэн байна.

2.4. Мал сүргээ байнгын  хариулга,  маллагаатай байлгана.

2.5. Нутаглах нутгийн ус, хашаа хороо бууцыг хүлээн авч зөв зохистой ашиглах ба тухайн багийн Засаг даргад хүлээлгэн өгнө.

2.6.Хот хороо, бууцны орчим болон бэлчээрийн, малын сэг зэмийг цэвэрлэн  ариутгал  халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.

2.7.Сумын нутаг дэвсгэрт дур мэдэн отроор нүүдэллэж ирсэн айл өрх, мал сүргийг албадан гаргана.     

2.8. Мал сүрэгтэй ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд орон нутгийн МЭҮН, ХААТасаг, болон багийн Засаг даргад  яаралтай мэдэгдэнэ.

2.9. Отор нүүдэл  хийж  яваа малчид нь биеийн байцаалт болон холбогдох бичиг баримтай байна.

2.10. Суманд отроор яваа малчдаас гэрээ байгуулсаны дагуу нэг хонин толгойд шилжүүлснээр 300 төгрөг, гэрээ байгуулаагүй  малчдаас нэг хонин толгойд шилжүүлснээр 500 төгрөгийн  хураамжийг  малчин өрх бүрээс  сар бүр авч зохих дансанд төвлөрүүлнэ.

2.11. Гал түймрээс урьдчилан сэргийлж, түүнтэй тэмцэх багаж хэрэгсэлтэй байх ба түймэр гарсан үед унтраах ажилд шуурхай орж холбогдох  хүмүүст хэл хүргэх  ажлыг зохион багуулна.

2.12. Оторлож буй малчдад  сумын зөвлөл, оторлож буй сумын удирдлагын  хууль ёсны гэрээг биелүүлэх талаар тавьсан шаардлагыг хэрэгжүүлж ажиллана.

2.13. Гэрээ байгуулсан малчин тухайн гэрээг зөрчсөн буюу тавьсан албан шаардлага биелүүлээгүй тохиолдолд сануулах арга хэмжээ өгсний дараа шууд албадан нүүлгэх арга хэмжээ авна.

2.14 Сум орон нутгийн харъяат малчин, мал бүхий өрхийн өвөлжөө хаваржаанд зөвшөөрөлгүйгээр буусан тохиолдолд албадан нүүлгэх ба тухайн малчинтай тохиролцон үнэ хөлс төлж буусан тохиолдолд тухайн орон нутгийн харъяат малчин буюу мал бүхий өрхийн өвөлжөө хаваржаа эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна.

ГУРАВ : СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

 

3.1. Гэрээ байгуулсан тухайн аймаг, сумын отроор яваа малчдад нутаглах бэлчээрийг сумын отор нүүдэл хийх, оторлох бүс нутгийн үйл ажиллагааг зохицуулах зөвлөл шийдвэрлэнэ.

3.2. Гэрээ байгуулаагүй болон мал сүргээ эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, малчин, мал бүхий өрх, аж ахуй нэгжийг  сумын нутаг дэвсгэрт оруулахгүй .

3.3. Отор нүүдэл хийж яваа малчдаас  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах үүрэгтэй.

ДӨРӨВ: ХАРИЛЦАН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

 

4.1. Талууд хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль  тогтоомжийн хүрээнд хариуцлага хүлээлгэнэ.

4.2. Отор хийж байгаа тал хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд дараа жил  тухайн сумаас отор хийлгэхээс татгалзах үндэслэл болно.

4.3. Оторлож дууссаны дараа холбогдох  аймаг , сумдын удирдлагууд уулзаж амжилт бүтээл , алдаа дутагдлыг дүгнэж цаашид авах арга хэмжээг тодорхойлно.

 

ТАВ: МАЛЧДЫН ХАЯГ , ОТОРЛОЖ БУЙ НУТАГ ОТОРЛОХ ХУГАЦАА

 

.........................аймгийн......................................................сумын..................................багийн малчин ................................................овогтой ....................................нэр...............оны ............-р сарын ..........-ний өдрөөс ...............оны .........................-р сарын ..............-ний өдөр хүртэл ..................................................................................................гэдэг газар өвөлжих хаваржих гэрээ байгуулав.

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 

  

Нэг талаас:                                                                      Нөгөө талаас:

Сумын Засаг дарга бөгөөд отор                             ..................аймгийн.................сумын малчин

нүүдэл хийх, оторлох бүс                                      ...................овогтой.........................................

нутгийн үйл ажиллагааг зохицуулах

 зөвлөлийн дарга                          /Ө.Нямбаяр/                                                                                             

                                                                                                      /                                             /

                                    Гарын үсэг,                                                              Гарын үсэг

 

        тамга тэмдэг                                                                                  тамга тэмдэг                                                                                                                                                         

___о0о___

Хог хаягдлын хураамжийн хэмжээнд санал авах тухай

санал өгсөн: 12
6 / 50%
6 / 50%