Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай

Огноо: 2020-12-16 Дугаар:09 Нээгдсэн:307

                Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын____

оны___дугаар сарын____ны өдрийн_____

тогтоолын___хавсралт

         

                СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

 ХӨТӨЛБӨРИЙН ТОВЧОО

2020.12.16

Бүлэг

Зорилтын гарчиг

Зорилт

Үйл ажиллагаа

1

2

3

4

1

“Ковид-19” цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого

1.1.“Ковид-19”

3

7

2

Хүний хөгжлийн бодлого

2.1. Эрүүл мэнд

4

14

2.2. Биеийн тамир, спорт

1

3

2.3. Боловсрол

4

10

2.4. Шинжлэх ухаан, технолони,  инноваци

1

2

2.5. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал

3

10

2.6. Үндэсний бахархал, өв соёл

5

13

3

Эдийн засгийн бодлого

3.1. Эдийн засаг, төсөв санхүү

2

8

4

Хөдөө аж ахуй,  үйлдвэрлэлийн бодлого

4.1. Газар тариалангийн үйлдвэрлэл

1

8

4.2. Мал аж ахуйн үйлдвэрлэл

1

11

4.3. Үйлдвэрлэл, үйлчилгээ

1

3

5

Ногоон хөгжлийн бодлого

5.1. Ногоон хөгжил

3

8

5.2. Уул уурхай

1

2

5.3. Аялал жуулчлал

1

1

6

Орон нутгийн хөгжлийн бодлого

6.1. Сумын төвийн тохижилт, шинэчлэлт

1

13

6.2. Орон сууц, нийтийн аж ахуй

1

4

6.3. Зам тээвэр, харилцаа холбоо

4

4

6.4. Газрын харилцаа

1

6

7

Засаглалын бодлого

7.1. “Цахим Төв аймаг” төрийн үйлчилгээ

3

12

7.2. Мэргэшсэн, хариуцлагатай төрийн алба

3

7

7.3. Амар тайван, аюулгүй нийгэм

2

10

7.4. Батлан хамгаалах

1

2

8

Сум, үүсч байгуулагдсаны түүхт ой угтсан бүтээлч ажил

8.1. сумын  түүхт ой

1

2

 

ДҮН

48

160

 

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2020-2024 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

 ХӨТӨЛБӨР

 

НЭГ. “КОВИД-19” ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ БОДЛОГО

 

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах хариу арга хэмжээг шуурхай оновчтой хэрэгжүүлнэ.

 

  • Иргэд олон нийтийг “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, нөөцийн бэлэн байдлыг хангана.

 

 

  • “Ковид-19” халдварт цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.
  • Цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд, шаардлагатай тохиолдолд Засаг даргын нөөц сангаас зарцуулна.
  • “Ковид-19” цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон, түр саатсан жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

 

  • Шинэ болон сэргэн тархаж байгаа халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангана.

 

  • Шинэ болон сэргэн тархаж байгаа халдвараас сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулна.
  • Сумын эрүүл мэндийн төвийг шаардлагатай тоног төхөөрөмж, оношлуураар хангана.
  • Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг улирлын томуугийн вакцинд хамруулна.

 

  • Цахим сургалтын платформыг хэрэгжүүлнэ.

 

  • Сургууль, цэцэрлэгийн багш , сурагч , ажилтнуудын эрүүл мэндийн эрсдэлийг тодорхойлох арга хэмжээнд хамрагдаж, сурагчийн сургууль завсардалтын эрсдэлийг тооцоолно.

ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Нийгмийн салбарын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулан, эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг, нийгмийн идэвхтэй, хүнлэг, ёс суртахуунтай, өв соёлоо дээдэлсэн иргэнийг төлөвшүүлж, гэр бүлд ээлтэй хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлнэ.

 

  • Эрүүл мэнд
    • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, иргэдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэн сэргийлж болох нас баралтын түвшинг бууруулна.
      • Эрүүл мэндийг дэмжих үйлчилгээг бий болгож, зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлгийн хамралтыг нэмэгдүүлнэ.
      • Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх дадал хэвшүүлэх хөдөлгөөн өрнүүлж, биеийн жингийн индексийн хэвийн түвшинд хүрсэн иргэдийн тоог нэмэгдүүлнэ.
      • Салбар дундын оролцоог хангаж осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, хүүхдийн осол гэмтлийн шалтгаант нас баралтыг бууруулна.
      • Хавдрын эсрэг “Эрүүл Төв аймаг” хөтөлбөр хэрэгжүүлэн, хорт хавдрын эрт үеийн илрүүлгийг нэмэгдүүлж, нас баралтын түвшинг бууруулна.
      • “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдийн шүдний урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэн, суманд шүдний тусламж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлнэ.

            2.1.1.6.БЗДХ, сүрьеэ өвчний идэвхтэй илрүүлгийг нэмэгдүүлж, эмчлэн эрүүлжүүлнэ.

  • Хүн амд нэн шаардлагатай, хүн төвтэй, стандартад нийцсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэнэ.
    • “Эрүүл эхээс эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлж, эхийн эндэгдэл гаргахгүй, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 0 түвшинд барина.
    • Сумын хүн амд эрүүл мэндийн даатгалын анхан шатны багцын тусламж үйлчилгээг бүрэн үзүүлж, иргэн бүрийг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд жил бүр хамруулна.
    • Уламжлалт анагаах ухааны нотолгоонд суурилсан тусламж, үйлчилгээг анхан шатлалд өргөжүүлж, хүний нөөцөөр хангана.

 

  • Эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмж, автомашин, барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулан стандартын шаардлага хангасан тэгш хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
    • Эрүүл мэндийн төвийн барилга өргөтгөл засвар ногоон байгууламжийн ажлыг эрэмбийн дагуу хийнэ.
    • Сумын эрүүл мэндийн төвийг орчин үеийн ариун цэврийн байгууламжийг бүрэн ашиглалтанд оруулна.
    • Эрүүл мэндийн байгууллагын тоног, төхөөрөмжийн стандарт хангалтыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулна.

 

  • Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт, ур чадвар, нийгмийн хамгааллыг сайжруулна.
    • Дутагдалтай эмч, эмнэлгийн мэргэжилтэний чиглэлээр хүний нөөцийг төлөвлөх сургах чадавхижуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
    • Эрүүл мэндийн ажилчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулах замаар эрүүл мэндийн ажилчдын нийгмийн баталгааг хангана.

 

  • Биеийн тамир, спорт
    • Иргэн бүрийг идэвхтэй амьдралын дадал хэвшилд уриалан нийтийн биеийн тамир, их спортод ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлнэ.
      • Нийтийн биеийн тамир спортын нийтийг хамарсан үйл ажиллагааг өргөжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.
      • Иргэдийг сорил судалгаанд хамруулан зохих түвшинд хүрсэн хүний эзлэх хувийг нэмэгдүүлнэ.
      • Биеийн тамир спортыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хөгжүүлж, тамирчдын залгамж халааг бэлтгэн, шинээр залуучуудын шигшээ багийг байгуулна.
    • Боловсрол
      • Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг сайжруулна.
        • Цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлж, “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хамран сургалтыг 90 хувьд хүргэнэ.
        • “Оюунлаг Төв аймаг” хөтөлбөр хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сургалтын чанарыг сайжруулан, үр дүнг ахиулна.
        • “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч” хөтөлбөрийг үргэлжлүүлж, багшийн хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлд суурилсан үнэлэмжийг бий болгоно.
      • Хүн бүр чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэй эзэмших нөхцөлийг бүрдүүлнэ.
        • Цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлийг хийж, сургууль, цэцэрлэгийн          суралцагчдад ээлтэй сургалтын орчныг бүрдүүлж, ЕБС-ийн хамран сургалтыг 80 хувьд хүргэнэ. 

 

  • Сургалтын материал хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг ээлж дараатай зохион байгуулна.
  • Сургууль, цэцэрлэг бүр хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагааг дэмжих замаар хүүхдийн авьяас, чадварыг хөгжүүлнэ.

 

  • Бүх шатны боловсролын байгууллагад эрүүл, аюулгүй, ээлтэй орчин бий болгоно.
    • Сургууль, дотуур байрны орчин үеийн ариун цэврийн байгууламжийг ашиглалтанд оруулна.
    • Ерөнхий боловсролын сургуульд “Үдийн хоол” үйлчилгээг үе шаттай нэвтрүүлнэ.
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайжруулж, тэдэнд ээлтэй сургалтын орчныг бүрдүүлнэ.
  • Иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж мэргэжил, чадвараа дээшлүүлэх, сургалтын төрөл, хэлбэрийг дэмжиж, насан туршдаа суралцахуйг хөгжүүлнэ.
    • Цахим, зайн сургалтын сан бүрдүүлж, багш нарын оролцоог нэмэгдүүлж, орон зай цаг хугацаанаас үл хамааран насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлнэ.
  • Шинжлэх ухаан, технологи, инноваци
    • Шинжлэх ухаан, технологи, инновацийн судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагааг Төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хэрэгжүүлнэ.
      • Төрийн захиргааны төв байгууллагууд, нутгийн удирдлага, нутгийн зөвлөл, бизнесийн байгууллагуудын түншлэлийг сайжруулж хамтран ажиллана. 
      • Иргэдийн шинийг санаачлах, бүтээх идэвхийг өрнүүлж, оюуны өмч, оновчтой саналыг бүртгэх, үнэлэх, ашиглах, урамшуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
    • Хөдөлмөр, нийгмийн хамгаалал
      • Гэр бүл, хүн амын бүлгүүдэд ээлтэй хөгжил, оролцоо, хамгааллын орчныг бүрдүүлж, үр ашигтай орон нутгийн тогтолцоог бэхжүүлнэ.
        • Залуу гэр бүлийг гэрлэлтэд бэлтгэх болон гэр бүлийн бат бэх харилцааг дэмжих үйл ажиллагааг тогтмолжуулж, угийн бичиг хөтөлдөг өрх гэр бүлийг нэмэгдүүлнэ.
        • Хүүхдийн эрхийг хангахад, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн ойлголт хандлагыг сайжруулж, оролцоог нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг тогтмолжуулан, хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлнэ.
        • Гэр бүлийн хөгжил, оролцоог дэмжихэд чиглэсэн ”Залуу гэр бүл” бичил төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.
        • Ахмад настны хөгжил, хамгааллыг дэмжин “Ахмадын ордон” байгуулж, үйл ажиллагааг тогтмолжуулна.
      • Хүн амын бүлгүүдийн ялгаатай хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн нийгмийн хамгаалал, даатгалд хамрагдах нөхцөлийг бүрдүүлнэ.
        • Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутнуудыг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулна.
        • Зорилтот бүлгийн өрхүүдэд чиглэсэн амьжиргаа дэмжих төсөл хэрэгжүүлнэ.
        • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлт дэмжих хөтөлбөрт хамруулна.

 

  • Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулан ажилгүйдлийн түвшинг бууруулна.
    • Бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн үр дүнд болон хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар шинээр ажлын байр бий болгоно.
    • Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуй
    • Сул чөлөөтэй ажлын байрны захиалгын дагуу ажилгүй иргэдийг хөдөлмөрт бэлтгэж, ажлын байранд зуучилна.
  • Үндэсний бахархал, өв соёл
    • Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
      • Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр орон нутгийн онцлогт тулгуурлан бүтээлч үйлдвэрлэл эрхэлдэг иргэдтэй хамтран ажиллаж, дунд хугацааны төлөвлөгөөг баталж хэрэгжүүлнэ.
      • Сум үүсэн байгууллагдсаны 100 жилийн ойг угтаж , сумын ардын авьяастанг түшиглэн хүүхэд залуучуудад үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж, нийгмийг соён гэгээрүүлнэ.
      • Сумын Нийтийн номын   санг  “Хүний хөгжил-мэдээллийн төв” болгон үе шаттай  хөгжүүлнэ.
      • Монгол уламжлалт өв соёлыг өвлүүлэх түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Төв түмний цэнгэл” баяр наадмыг зохион байгуулах баяр наадамд тухай бүрт нь оролцох.
    • Түүх соёлын дурсгал, урлагийн бүтээл, утга зохиолд тулгуурлан үндэсний бахархлыг төлөвшүүлж, биет болон биет бус өвийг хадгалах, хамгаалах, өвлүүлэх арга хэмжээг зохион байгуулна.
      • Соёлын биет бус өвийг бүртгэлжүүлж, өвлүүлэн уламжлуулах сургалт нөлөөллийн арга хэмжээг  өргөжүүлнэ.
      • Улс, Аймаг, сумын хамгаалалтад авсан түүх, соёлын дурсгалт газруудыг бүртгэл хяналтад авч, нэгдсэн бүртгэл мэдээллийн сантай болгож ажиллах.
    • Соёл, урлагийн байгууллагын мэргэжлийн боловсон хүчний хангалт, материаллаг бааз, тоног төхөөрөмжийн хангалт, хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
      • Соёл, урлагийн салбарын ажиллах хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдгээрийг мэргэшүүлэх сургалтад үе шаттай хамруулна.
      • Соёл, урлагийн байгууллагуудын материалаг бааз, тоног төхөөрөмж, хангалтыг нэмэгдүүлнэ.
      • Орон нутаг судлах музейн үзмэрийн тоог нэмэгдүүлж, ашиглалт, үйлчилгээг сайжруулна.
    • Нүүдлийн өв соёлоо хадгалж, ёс заншил, уламжлалаа түгээн дэлгэрүүлнэ.
      • ”Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулах” аймгийн дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
      • Хүүхэд, өсвөр үеийнхний амрах, хөгжих, оролцох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан амьдрах арга ухаанд сургах, хөдөлмөрт бэлтгэх зорилгоор сум орон нутгийн хүүхдүүдийг “Хүүхдийн хөдөлмөр зуслан”-д амрах нөхцөл бололцоогоор хангана.
    • Үндэсний Монгол хэл, бичгээ чанартай эзэмшиж, хэрэглэж хэвшинэ.
      • Монгол хэл, бичгийн боловсролыг суралцагчдад чанартай эзэмшүүлж, үндэсний монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, “Өв соёлоо эрхэмлэж, үндэсний бичгээ сурцгаая 2025” аян өрнүүлнэ.
      • Төрийн албан хэрэг хөтлөлтийг Үндэсний Монгол бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ.

 

ГУРАВ.ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО

Төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих замаар хөрөнгө оруулалтын өгөөжийг дээшлүүлж, өрсөлдөх чадвартай эдийн засгийг бий болгоно.

  • Эдийн засаг, төсөв санхүү
    • Эдийн засгийн бүтэц дэх боловсруулах үйлдвэр, үйлчилгээний салбарыг дэвшилтэт технологи, инновацид суурилан хөгжүүлж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлнэ.

3.1.1.1.Төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, дэд бүтцийн болон нийгмийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

3.1.2.Төсвийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, төсвийн хөрөнгийг эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглүүлсэн, үр ашигтай, хариуцлагатай төлөвлөж,  сахилга батыг сайжруулна.

  3.1.2.1.Татвар хураалтыг цахимжуулж, төсвийн орлогын бааз суурийг өргөжүүлнэ.

 3.1.2.2.Төсөв санхүүгийн нэгдсэн цахим систем нэвтрүүлж, төрийн үйлчилгээг шуурхай үр ашигтай болгож, төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг ил тод, хэмнэлттэй зарцуулна.

3.1.2.3.Даатгалын салбарын тогтвортой байдлыг хангах орчинг бүрдүүлж, салбарын хамрах хүрээг  нэмэгдүүлнэ.

3.1.2.4.Төсвийн ил тод байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ.

3.1.2.5. Төсөвт байгууллагуудын барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, их засвар хийх ажлыг эрэмбэ дарааллын дагуу хэрэгжүүлнэ.

3.1.2.6.Төсвийн болон орон нутгийн төсөвт байгууллагын худалдан авалтыг www.tender.gov.mn цахим тендер шалгаруулалтын үйл ажиллагаагаар дамжуулж сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан зохион байгуулж ажиллана.

3.1.2.7.Төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан эх оронч, дотоодын үйлдвэрлэлийн худалдан авалтыг дэмжинэ.

 

ДӨРӨВ. ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГО

Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхлэх зорилгоор   хээлтүүлэгч малын үүлдэр угсааг сайжруулах ажлыг эхлүүлж, өрхийн тариалан эрхлэгч иргэдийг бодлогоор дэмжинэ.

  • Газар тариалангийн үйлдвэрлэл
    • Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлнэ.
      • “АТАР IV” аяныг сум орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлж ажиллана.
      • Төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангаж ажиллана.
      • Ногоон тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээний тодорхой хувийг хангана.
      • Мод бутлаг ургамлын тариалалт, жимс, жимсгэнийнэртөрлийгнэмэгдүүлэх зорилгоор Чацаргана, жимс жимсгэний тариалан эрхлэх  ААН, байгууллага иргэдийг дэмжин ажиллана.
      • Зуны хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, шинэ ургацын ногооны хангамжийг нэмэгдүүлнэ.
      • Зоорь агуулахын тоог  нэмэгдүүлж,  сумын хэмжээний хүнсний ногооны хэрэгцээг жилийн турш тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
      • “Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриалга дор өрхийн тариалан эрхлэлтийг дэмжинэ.
      • Тариаланчдын залгамж халааг бэлтгэж, ахмад тариаланчдын арга туршилгыг тариалан эрхлэгчдэд сурталчилах ажлыг зохион байгуулна.
    • Мал аж ахуйн үйлдвэрлэл
      • Мал аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, тооноос чанар, бүтээмжид шилжүүлж, мал сүрэгт цөм сүргийн эзлэх хувийн жинг  1-ээс доошгүй хувьд хүргэнэ.
        • Сумын бэлчээрийн хэмжээ, даацад нь нийцсэн сүргийн бүтэц, малын тооны оновчтой хэмжээг мэргэжлийн байгууллагатай хамтран тогтоож, баг, сумын ИТХурлаар шийдвэр гаргуулан, үе шаттай хэрэгжүүлнэ.
        • “Монгол мал-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, чанар, ашиг шимийг сайжруулах ажлыг эрчимжүүлж, малын тоог чанарт шилжүүлэх ажлыг эхлүүлнэ.
        • “Баянцагаан” хонийг сайжруулагчаар ашиглаж, нийт мал сүрэгт цөм сүргийн эзлэх хувийн жинг 1-ээс доошгүй хувьд хүргэнэ.
        • Гойд ашиг шимт үржлийн малын тоог нэмэгдүүлж, хүнсний хэрэгцээний сүү, мах, бусад түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг сайжруулна.
        • Малыг ялган тэмдэглэх бүртгэл мэдээллийн цахим тогтолцоог хэрэгжүүлнэ.
        • “Монгол малчин” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, орон нутагт хүний нөөцийг чадавхжуулах, малчдын залгамж халааг бэлтгэх ажлыг эхлүүлж, “Илгээлтийн эзэн-III” аяныг хэрэгжүүлнэ.
        • Үндэсний боловсруулах үйлдвэр тарьс, шир ноос ноолуур, түүхий эд болон шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох ажлыгхэрэгжүүлнэ.
        • Хөдөө аж ахуйн даатгалын ач холбогдлыг ойлгуулж иргэд малчдыг эрсдэлээс хамгаална.
        • “Малын гоц халдварт өвчингүй тайван бүс”-ийг баталгаажуулах зорилгоор хээлтүүлэгч малын тандалт шинжилгээг үр дүнтэй зохион байгуулж ажиллана.
        • Гоц халдварт болон халдварт, зооноз, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт арга хэмжээ, үзлэг,тандалтыг зохион байгуулж,  мал, амьтны эрүүл мэндийн мэдээллийн санг бий болгон, өвчнийг эрт илрүүлж, шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.
        • Мал малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд цахим гэрчилгээ олгох ажлыг тогтмолжуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулна.
      • Үйлдвэрлэл, үйлчилгээ
        • Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн тоог нэмэгдүүлж, бодлогоор дэмжин, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлнэ.

 

  • Үйлдвэржилт 21:100,ЖДҮ-27 төслийг үргэлжлүүлж махны хөргүүрийн цех байгуулах ажлыг эхлүүлнэ.

4.3.1.2. Бэлчээрийн мал ахуйн махны чиглэлийн хонь,үхрийн аж ахуй

Эрхлэх  чиглэлээр бичиж ирүүлсэн иргэн ААНэгжийн төслүүдийг бодлогоор дэмжиж ажиллана

            4.3.1.3. Орон нутгийн бизнес эрхлэгчид, үй,лчилгээний байгууллагуудыг дэмжин өргөжүүлж,  стандарт хангасан хүнс барааны зах, супермаркет, зоогийн газар, зочид буудал, ахуйн үйлчилгээ байгуулах үйл ажиллагааг бодлогоор дэмжинэ.

ТАВ.НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Байгалийн үнэ цэнэ, өгөөжийг үнэлэн хамгаалж, байгалийн нөөц баялгийг нөхөн сэргээн, хомсдолыг бууруулан, ашиглалтын нөөц бий болгож,  хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, байгалийн үр өгөөжийг ирээдүй хойч үедээ өвлүүлнэ.

  • Ногоон хөгжил
    • Байгалийн нөөцийн хомсдолыг бууруулж, ашиглалтын нөөц бий болгоно.
      • Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын идэвх оролцоотойгоор төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.
      • Хөрсний чанарын хяналт шинжилгээнд хамрагдана.
      • Бэлчээр, хадлангийн зориулалттай талбайн хөнөөлт шавж, мэрэгчидтэй тэмцэх ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран тандалт судалгаанд үндэслэн байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар хийж, бэлчээрийн ургацын гарц нэмэгдүүлнэ.
    • Хог хаягдлын менежментийг сайжруулж, хог хаягдлыг бууруулах үйл ажиллагаанд иргэд, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэн, зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
      • Ахуйн хог хаягдлыг ангилан ялгах ажлыг эхлүүлж, иргэдэд зөв дадал хэвшүүлнэ.
      • Суманд хог ачих, цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгуулах, энэ төрлийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх боломж, нөхцөлийг судлан хогны менежментийг сайжруулна.
    • Усны нөөцийг хамгаалах, хуримтлал бий болгох, хомсдол бохирдлоос сэргийлэх, зохистой ашиглах нэгдсэн менежментийг хэрэгжүүлнэ.
      • Усны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдүүлж, усны нөөц бохирдож, хомсдолоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
      • Худаг, уст цэгийн тоог нэмэгдүүлж, бэлчээр усжуулалтыг нэмэгдүүлнэ.
      • Сумын төвийн ундны усны худагт усны шинжилгээ, судалгаанд үндэслэн ус цэвэршүүлэх, зөөлрүүлэх төхөөрөмж суурилуулж, хүн амыг цэвэр усаар хангана.

5.2.Уул уурхай, хүнд үйлдвэр

  • Байгальд хал багатай, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ.
    • Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгон, хяналт шалгалт хийж, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно.
    • Уул уурхайн улмаас хөндөгдсөн талбайдтехникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэнэ.
  • Аялал жуулчлал
    • Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор аялал жуулчлалын үйлчилгээг эхлүүлж, жуулчдын тоог нэмэгдүүлнэ.
      • Нутгийн иргэд, аялал жуулчлал эрхэлдэг иргэдтэй хамтран Хэрлэн голыг түшиглэн аялал жуулчлалын үйл ажиллагаа хөгжүүлэх ажлыг эхлүүлнэ.

ЗУРГАА.  ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Ногоон хөгжлийн чиг баримжаанд тулгуурлан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн, иргэдийн ая тухтай амьдрах тохилог орчныг бүрдүүлнэ.

  • Сумын төвийн тохижилт, шинэчлэлт
    • Сумын төв, суурин газруудыг ногоон хөгжлийн стандарт, загварт нийцүүлэн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлж, иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
      • Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээ болон хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулан мөрдөж ажиллана.
      • Сумын төвийн хөгжлийн загвар боловсруулан, жишиг сум болох зорилго тавьж ажиллана
      • Суманд1-ээс доошгүй хүүхдийн тоглоомын талбай, 1000-аас доошгүй м2явган замбайгуулах ажлыг иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо дэмжлэгтэй хэрэгжүүлнэ.
      • Сумын төв, гэр хорооллыг холбосон  зам талбайг  шат дараатай засварлана.
      • Сум, суурин газарт 1-ээс доошгүй худагт цахим төхөөрөмж суурилуулах ажлыг үргэжлүүлэн, цаг хугацаа харгалзахгүй ундны усаар хангагдах нөхцөлийг бүрдүүлнэ.
      • Сумын төвийн ундны усны худгийн эрүүл ахуйн бүсийн стандартыг хангуулна.
      • Аж ахуйн нэгж, байгууллагын гэрлэн хаяг, фасадны болон гудамж, зам талбайн гэрэлтүүлэг, тээврийн хэрэгслийн ил зогсоолуудыг стандартад нийцүүлж, гэр хорооллыг жишиг болгоно.
      • Нийтийн эзэмшлийн талбай болонаж ахуйн нэгж, байгууллагын гадна талбайд байрших хогийн савны тоог нэмэгдүүлж, хог хаягдлын төвлөрсөн цэгүүдийн зэрэглэл ахиулж, нөхөн сэргээнэ.
      • Сумын төвд үерийн далан, суваг борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
      • Ашиглагдаж буй барилга байгууламжийг паспортжуулан, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварт хянан баталгаажуулалт хийлгэнэ.
      • Сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийг нэгдсэн дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг үргэлжүүлнэ.
      • Бохирын хэсэгчилсэн, бие даасан ариун цэврийн байгууламж байгуулах, био жорлон нэвтрүүлэх ажлыг төсөл, хөтөлбөрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
      • Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, шинэ эх үүсвэрийг барих, шинэчлэх, өргөтгөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
    • Орон сууц, нийтийн аж ахуй
      • Сум, орон нутгийн онцлогт тохирсонорон сууцны хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, орон сууцны хорооллын төлөвлөлтийн стандарт хангуулан, орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ.
      • Орон сууцны төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж, тухайн орон сууцны тодорхой хувийг бага, дунд орлоготой төрийн албан хаагч, иргэдэд түрээслүүлэх, хямд үнээр борлуулах замаар орон сууцаар хангана.
      • Инженерийн хангамжтай хувийн сууцны хангамжийг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ.
      • Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилга, байгууламж, байруудыг дахин төлөвлөлтөд хамруулна.
    • Зам, тээвэр, харилцаа холбоо
      • Орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын уртыг нэмэгдүүлж,  иргэд зорчигчдын аюулгүй тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлнэ.
        • Сумыг хатуу хучилттай авто замаар холбуулах талаар сумдад хийгдэх  судалгаанд хмрагдана
      • Улс, орон нутгийн чанартай авто замын сүлжээнд шинэчлэлт, их засвар, ээлжит засвар, арчлалтын ажлыг   норм, нормативын дагуу гүйцэтгэнэ.
        • Өндөр довны гүүрийн шинэчлэлт, их засвар хийх ажилд санал хүргүүлж эрэмбэнд орох асуудал тавина
      • Хэрэглэгч, зорчигчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, аюулгүй, ая тухтай тээврийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлнэ.
        • Сум, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээтэй болж стандартыг  хангуулна.
      • Мэдээлэл, харилцаа холбооны хамрах хүрээг өргөтгөж, техник технологийг нэвтрүүлнэ.

           6.3.4.1. Өндөр хурдны шилэн кабельд  холбогдоно.

  • Газрын харилцаа
    • Газрын талаар баримтлах аймгийн бодлогыг хэрэгжүүлэн нэн тэргүүнд аймгийн иргэд, аж ахуйн нэгжид газар өмчлүүлэх, эзэмшүүлэх бодлого баримтлалж, газар өмчлөлийг 77.6-аас дээш хувьд хүргэнэ.
      • Сумын хэмжээнд газар өмчлөлийг 80-аас дээш хувьд хүргэнэ.
      • Газар зохион байгуулалтын цахим системийг бүрэн нэвтрүүлж Газрын тухай хуулийн хүрээнд иргэн, хуулийн этгээдэд газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулна.
      • Газар зүйн нэрийн /газар нутгийн нэр/ тодруулалт, баяжуулалтын ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулна.
      • “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө”-г аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн боловсруулна.
      • Хаягжилтын нэгдсэн системийг аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд байгуулна.
      • Сумын хилийн цэсийн маргаантай асуудлыг холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлнэ.

ДОЛОО.ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

Тогтвортой, хариуцлагатай, ёс зүйтэй, чадварлаг төрийн албыг төлөвшүүлж, хүний эрхийг дээдэлсэн, авлигаас ангид, цахим технологид тулгуурласан “Иргэн төв”-тэй төрийн үйлчилгээг хөгжүүлнэ.

  • “Цахим Баянжаргалан ” төрийн үйлчилгээ
    • Цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд шилжих үйл явцыг эрчимжүүлж, цаг хугацаа, зардлыг хэмнэнэ.
      • Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг төгөлдөржүүлнэ.
      • Төрийн байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй үзүүлж сумын үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг сайжруулж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
      • Бүх нийтийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурь мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, төрийн мэдээлэл солилцооны "E-mongolia" системийн ашиглалтыг сайжруулна.
      • Төрийн байгууллагын мэдээллийн сан, өгөгдлийн бүрэн бүтэн байдал, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэд, олон нийтийн оролцоог хангана.
      • Хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим мэдээллийн санд оруулах тайлангийн гүйцэтгэл үр дүнг сайжруулна.
      • Гүйцэтгэлийн төлөвлөгөөний цахим сангийн ашиглалтыг сайжруулна.
      • Төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг байгууллагуудын уялдааг ханган зохион байгуулж, иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлтийн дундаж хугацааг бууруулна.
      • “Баг-97” төслийн 2 дахь үе шатны хэрэгжилтийг хангаж, багийн иргэдийг сум, багийнхаа үйл ажиллагаанд жигд оролцох, төрийн үйлчилгээг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлнэ.
      • Төрийн болон албаны нууцын хадгалалт хамгаалалтыг сайжруулж, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулна.

 

7.1.2.Төрийн бүх шатанд авлигыг таслан зогсоох хөтөлбөр хэрэгжүүлж, төр иргэдийн мэдээлэл солилцох сувгийг өргөжүүлнэ.

7.1.2.1.Төрийн байгууллага,  албан тушаалтныг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангана.

7.1.3.Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох ажлыг үе шаттай зохион байгуулж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг  хангахад чиглэсэн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн,  хандлагыг өөрчилнө.

  • Хүний эрхийг хамгаалахад төр, иргэний нийгэм, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.
  • Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж хандлагыг өөрчилнө.
  • Мэргэшсэн, хариуцлагатай төрийн алба

7.2.1.Чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бэхжүүлж, албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг чангатган ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулна.

  • Төрийн албан хаагч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй сурч хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлж, мэдлэг чадварыг тогтмол дээшлүүлнэ.
  • Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулж, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлнэ.
  • Төрийн албаны хүний нөөц бүрдүүлэх бүх төрлийн сонгон шалгаруулалтыг ил тод, шударга зохион байгуулж, сул орон тооны нөхөн хангалтыг нэмэгдүүлнэ.
  • Улс төрийн нөлөөнөөс үл хамааран төрийн албан хаагч тогтвортой ажиллах нөхцөлийг хангуулж, томилгооны болон албан тушаалын зөрчлийг бууруулна.
  • Төрийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнг нээлттэй ил тод болгон, бодлогын баримт бичгийн уялдаа холбоог хангаж, залгамж чанартай, үр дүнтэй хэрэгжих нөхцөлийг бүрдүүлнэ.
    • Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг ханган, хяналт-шинжилгээ, үнэлгээг хийнэ.
    • “Аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэг”-ийг угтаж, аргазүйн зөвлөгөө өгч, гүйцэтгэлийн үр дүнг сайжруулна.
  • Төрийн байгууллагын үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлж, үйлчилгээний чанарт ахиц гарган иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлнэ.
    • Төрийн байгууллагын үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоо ISO стандарт нэвтрүүлэх ажлыг судлана.
  • Амар тайван, аюулгүй нийгэм
    • Иргэд, байгууллагад үзүүлэх эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг өргөжүүлж, хууль сахиулах байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэн, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
      • Эрх зүйн зөвлөгөө үйлчилгээг хууль эрхзүйн мэргэжилтэн үзүүлж, эрх зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
      • Иргэд олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх замаар нийгмийн дэг журам, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангана.
      • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.
      • Архидан согтуурахтай хийх тэмцлийг эрчимжүүлж, сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулна.
      • Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх замаар гэр бүлдээ амар тайван, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, хохирогч иргэдийн эрхийг хамгаална.
      • Мал хулгайлах гэмт хэргийг бууруулна.
      • Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
      • Байгууллагуудын архивыг стандартын дагуу тохижуулна.

 

  • Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг байгууллага, иргэдэд шуурхай хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлж, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоонд тулгуурлан бууруулна.
    • Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны үр нөлөөг дээшлүүлнэ.
    • Гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тогтмолжуулж, эрсдэлийг бууруулна.
  • Батлан хамгаалах
    • Батлан хамгаалах нь бүх нийтийн үйл хэрэг байх зарчимд тулгуурлан Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлж, дайчилгааны төлөвлөлтийг шинэчилнэ.
      • Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллана.
      • Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэхэд төр, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

НАЙМ.  СУМ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ ОЙ УГТСАН БҮТЭЭЛЧ АЖИЛ

8.1. Сум байгуулагдсаны түүхт ой угтсан бүтээлч ажлуудыг санаачилж өрнүүлнэ.

8.1.1. Сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтсан 100 бүтээлч ажлын төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлнэ.

8.1.2.Түүхт ой угтсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын бүтээлч санал санаачилгыг өрнүүлж, хамтран ажиллана.

                                                                                                                      

 

__оОо__

Хог хаягдлын хураамжийн хэмжээнд санал авах тухай

санал өгсөн: 12
6 / 50%
6 / 50%