Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ИТХ-ын дүрмийг шинэчлэн батлах тухай

Огноо: 2020-12-16 Дугаар:1 Нээгдсэн:288

  Сумын   иргэдийн   Төлөөлөгчдийн   Хурлын                                                                                                                                                                                                                                                     2020 оны   12 дүгээр   сарын   16-ны   өдрийн                                                                                                                   хоёрдугаар хуралдааны.......тогтоолын хавсралт

 

 

 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДҮРЭМ

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

 

                        Нэгдүгээр зүйл. Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх нийтлэг үндэслэл

 

            1.1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын  үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох бусад хууль, энэхүү дүрмээр үйл ажиллагаагаа зохицуулна.

            1.2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар асуудал хэлэлцэж шийдвэрлэхдээ Хурлын хуралдааны болон Тэргүүлэгчдийн хуралдааны батлагдсан дэгийг баримтлана.

            1.3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг Хурлын анхдугаар хуралдаанаар, Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийг Тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаанаар батлан мөрдүүлнэ. Дэгийг боловсронгуй болгон өөрчлөх эрх нь зөвхөн хуралдаанд хадгалагдана.

 

Хоёрдугаар зүйл. Хурал, Тэргүүлэгчдийн бүрэн эрх, зохион                                                                                    байгуулалтын үндсэн хэлбэр

 

 

            2.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 1-д зааснаар сумын ИТХ-ын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаан мөн. Хуралдааныг нээлттэй, хаалттай хийж болно.

            2.2.Сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21-р зүйлийн 1-д зааснаар Хурлын хороотой байна. Ажлын шаардлагаар түр хороо, ажлын хэсэг байгуулж ажиллуулж болно.

            2.3.ЗЗНДНТУТХ-ийн 23-ын 7 дахь  заалтыг баримтлан сумын ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдаанд нийт Төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.

            2.4.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18-р зүйлийн 18.1.1”а, б, в, г, д”, “з, к”, 18.1.2” а, б, в”, “д”, “е”, “к,л”, 18.1.3”а, б”, “д, е”, “м, н”-д заасан бүрэн эрхийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар шийдвэрлэнэ. 18.1.1”е”, “ж”, 18.1.2”г”, “ж”, “з”, 18.1.3”в”, “г”,”ж”, “з”, “к”, “л”, “н”-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар, мөн хуулийн 20.1.1-20.1.14, 20.5-д заасан асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэнэ.

            2.5.Монгол Улсын Үндсэн хуулийн 62.2, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэх

            2.6.Хурлын хуралдаан шаардлагатай асуудлыг өөрийн бүрэн эрхэд авч шийдвэрлэж болно.

 

Гуравдугаар зүйл. Хурлын хороо, түр хороо, ажлын хэсэг,                                                                                      тэдгээрийн үйл ажиллагааны зохион байгуулалт

 

            3.1.Хурлын хороо, түр хороо нь сумын ИТХ-ын хэлэлцэн шийдвэрлэх гэж буй асуудлыг урьдчилан судлах, шийдвэрийн оновчтой байдал, Төлөөлөгчдийг мэдээллээр хангах, тодорхой байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий Хурлын байнгын үйл ажиллагааг хангах бүтцийн нэгж мөн.

            3.2.Хурлын хороо,түр хороо нь хариуцсан болон тухайлан даалгасан асуудлын чиглэлээр тооцоо, судалгаа хийх, санал дүгнэлт гаргах, Монгол улсын хууль, Засгийн газрын болон Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг байгууллага, нэгж-д  хянан шалгах, энэ талаар иргэдийн санал хүсэлт, дүгнэлтийг авч судлан шийдвэрийн төсөлд тусгаж Хурлын хяналтыг хэрэгжүүлэх нийтлэг чиг үүрэгтэй.

            3.3.Засаг даргаас өргөн мэдүүлсэн сумын хөгжлийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, тогтоол, түүний хэрэгжилт, төсвийн төслийг Хурлын хороод хариуцсан асуудлынхаа хүрээнд гаргуулсан мэдээ судалгаа, задаргаа,тооцоо, иргэд, төрийн болон ТББ-аас авсан санал дүгнэлтийг нарийвчлан тусгаж дүгнэлт саналаа боловсруулна.

            3.4.Хурлын хороо нь  Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр бүрэн эрхийн хугацаагаар байгуулагдана. Хурлын хороог Хурлын Тэргүүлэгч даргална.

            3.5.Түр хороог Хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр Тэргүүлэгчид байгуулж тодорхой хугацаагаар ажиллуулна. Түр хороо нь Хурлаас томилогдсон даргатай байна.

            3.6.Ажлын хэсгийг Хурлын төлөөлөгч, мэргэжлийн байгууллага, ТББ, иргэдийн төлөөллийг хангасан бүрэлдэхүүнтэйгээр Тэргүүлэгчид байгуулж ажиллуулна. Ажлын хэсэг нь Хурлаас томилогдсон ахлагчтай байна. 

            3.7.Тогтоолд ажлын хэсэгт орох Төлөөлөгч, төлөөлөгч бус хүний нэрс, ажиллах чиг үүрэг, ажлын үр дүнг танилцуулах хугацааг заана.

            3.8.Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан мөн. Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн хуралдаан нийт гишүүдийн олонхи хүрэлцэн ирснээр хүчин төгөлдөр болно.

            3.9.Хурлын хороо, түр хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч дараах ажлыг биечлэн эрхэлнэ.

            3.9.а/ Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн ажлыг удирдан зохион байгуулах, хурлын бэлтгэл хангаж хуралдах, хурлыг удирдах, хэлэлцсэн асуудлаар санал дүгнэлт гаргуулах

            3.9.б/ Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн дүгнэлт, саналыг хуралдаанд оруулж хэлэлцүүлэх

            3.9.в/ Хурлын хорооны ажлыг Хурал, Тэргүүлэгчдийн өмнө хариуцаж тайлагнах

            3.10.Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн хуралдааны явцыг тэмдэглэлд нэг бүрчлэн бичнэ.

            3.11.Түр хороо, ажлын хэсэг нь баталсан удирдамжид заасан үүргээ гүйцэтгэж байгуулсан хуралдаанд ажлаа тайлагнасны дараа татан буугдана.

 

Дөрөвдүгээр зүйл. Хурлын хороо, түр хороо,                                                                                                 ажлын хэсгийн бүрэн эрх

            4.1.Хурлын хороо, түр хороо, ажлын хэсэг нь хариуцуулсан асуудлын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

            4.1.1.Хурлын өмнө хариуцсан болон удирдамжид заасан асуудлуудынхаа хүрээнд Хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн баг, байгууллагад өмчийн төрөл хэлбэр харгалзахгүйгээр шалгаж дүгнэлт, санал, зөвлөмж, шийдвэрийн төсөл боловсруулж хуралдаанд оруулах

            4.1.2.Чиг үүргийнхээ дагуу асуудлаар болон Хурлын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, дүгнэлт зэрэг баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, мэдээлэл сонсох, асуулт тавьж хариулт авах

            4.1.3.Хариуцсан чиг үүргийн асуудлаар төрийн захиргааны төв байгууллага, нутаг дэвсгэрийн иргэд, ТББ, мэргэжлийн холбоодтой харилцаж санал бодлыг нь авах хэлэлцүүлэг зохион байгуулах

            4.1.4.Цаг үеийн асуудлыг судлах, шалгалт явуулах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо, ажлын хэсгийн ажлын удирдамжийг Хурлын дарга баталж ажиллуулна.

            4.1.5.Хурлын хороо, түр хороо шалгалт хийхдээ Хурлын даргатай зөвшилцсөний үндсэн дээр мэргэжилтэн, иргэний болон ТББ-ын төлөөлөл татан ажиллуулж болно.

4.1.6.Хурлын хороо, түр хороо, ажлын хэсэг боловсруулсан асуудлаа тус тус хуралдаанаар хэлэлцэж, оролцсон гишүүдийн олонхийн саналаар санал дүгнэлт гаргана.

            4.1.7. Хурлын хороо, түр хороо, ажлын хэсэг асуудлыг судалж, дүгнэлт гаргаж Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ.

                       

                        Тавдугаар зүйл. Хуралд ажиллах хороод:

 

            5.1.Сумын ИТХ-д доорхи хороод ажиллана.

 

5.1.1 Эдийн засаг, төсөв санхүү, үйлдвэрлэл дэд бүтэц, өмчийн бодлогын хороо

5.1.2 Нийгмийн бодлогын хороо

5.1.3 Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо

5.1.4 Нутгийн удирдлага-Хууль хяналтын бодлогын хороо

            5.1.5 Хүний эрх-ёс зүйн бодлогын хороо

 

            5.2.Хурлын хороодод Төлөөлөгчдийг хуваарилан байршуулах асуудлыг Хурлын хуралдаанаар шийдвэрлэнэ. Гэхдээ Төлөөлөгч өөрийн харьяалагдаагүй Хорооны ажилд оролцож тухайн асуудлаар санал бодлоо илэрхийлж болно.

            5.3.Нөхөн сонгогдсон Төлөөлөгчийг хороодод хуваарилан ажиллуулна.

 

                        Зургаадугаар зүйл. Хурлын хороодын чиг үүрэг.

 

            6.1. Сумын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах асуудал

6.2 Сумын Засаг даргын үйл  ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, Хурлын шийдвэрийн асуудлууд

6.3 Дэд бүтцийн салбаруудын үйлчилгээ, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэр, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, энэ чиглэлийн хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн асуудал

6.4 А.Сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх хэтийн болон дунд богино хугацааны бодлого, эдийн засгийн өсөлт, төсөв төлөвлөлтийн асуудал

6.5 Төсвийн орлогын бүрдүүлэлт, төсвийн зарлагын хуваарилалт, төсвийн талаар гарсан хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн биелэлт

6.6 Татварын дутуу төлөлтийн барагдуулалт, өр авлагын асуудал

6.7 Орон нутгийн өмчийн удирдлага зохицуулалт, ашиглалт, хадгалалт хамгаалалтын асуудал

6.8 Зээл тусламж, төсөл, хөрөнгө оруулалт, их засварын асуудал

6.9.Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн асуудал

6.10 Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрхийн талаар заасан заалтуудын хэрэгжилтийн асуудал

6.11 Хүний эрхийн үндэсний хөтөлбөр, Хүний эрхийг хангах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт

6.12 Хүүхдийн эрхийн асуудал

6.13 Нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар гарсан хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн асуудал

6.14 Нутгийн удирдлагын талаарх хууль тогтоомж болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилт, Хурлын шийдвэрүүдийн хэрэгжилт, бодлого төлөвлөлтийн асуудлууд 

 

6.1Сумын иргэдийн боловсрол, боловсролын байгууллагын шинэчлэлтийн бодлого, хүүхдийн сурлага хүмүүжлийн талаархи  хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн асуудал

6.16  Хүн ам зүйн бодлого, эрүүл мэнд, эм хангамж, нийгмийн даатгал, нийгмийн халамж үйлчилгээ

6.17 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхэд, ганц бие өндөр настан зэрэг нийгмийн халамж онцгойлон шаардагдах иргэдийн асуудал

6.18 Хүн амын хөдөлмөр эрхлэлт, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах асуудал

6.19 Соёл урлаг, мэдээ мэдээллийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх

6.20 Түүх соёлын дурсгалт зүйл, оюуны өвийг сэргээх, хамгаалах асуудал

6.21 Хүүхэд, залуучууд, ахмад, эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал

6.22 Хөдөлмөрийн талаархи хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн хэрэгжилт

6.23 Биеийн тамир, их спортын талаархи хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн хэрэгжилт

6.24 Хүний нөөцийн асуудал

6.25 Байгаль орчныг хамгаалах бодлого, байгаль орчны тухай хууль болон бусад хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн асуудал

6.26 Газар,түүний хэвлийг хамгаалах  бодлого, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн хэрэгжилт

6.27 Байгаль орчныг хамгаалах болон аж ахуйн нэгжүүд, иргэдийн нөхөрлөлүүдтэй харилцан ажиллах асуудал

6.28 Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглуулах, экологийн тэнцвэрт байдал, газрын хэвлийн нөхөн сэргээлт, доройтлоос хамгаалсан байдалд үзлэг шалгалт зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээг авахуулах

6.29 Сумын тусгай хамгаалалтанд авсан газар нутгийн хамгаалалтын асуудал

6.30 Ариун цэвэр, хог хаягдал, химийн хорт бодисын асуудал

6.31 Онцгой байдал, гал түймрээс сэргийлэх хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн хэрэгжилт

6.32 Хүнсний хангамж, аюулгүй байдал

6.33 Хөдөөгийн хөгжлийн бодлогын асуудал

6.34 Хүн, малын ундны усан хангамжийн асуудал

6.35 Мал аж ахуйн үйлдвэрлэл, мал эрүүлжүүлэх бодлого, төлөвлөлт, холбогдох хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн хэрэгжилт

6.36 Газар тариалан хөгжүүлэх бодлого холбогдох хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн хэрэгжилт

6.37 Хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллаж байгаа төсөл хөтөлбөрийн газруудтай харилцан ажиллах асуудал

 

Долоодугаар зүйл. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн                                                                               Хурал  дахь намын бүлэг

 

7.1.Сумын ИТХ-д 5-аас доошгүй суудал авсан нам / эвсэл/ бүлэг байгуулсан тухай шийдвэр гаргана. Нам эвслийн бүлэгт зөвхөн тухайн нам эвслээс нэрийг нь дэвшүүлж сонгогдсон сумын ИТХ-ын Төлөөлөгч орно. Бүлгийн ахлагч нь хуралдаанд, нам/эвслийн/-ын байгууллагын шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийг уншиж танилцуулна.  

7.2.Нэрээ бие даан дэвшүүлж сонгогдсон Төлөөлөгч нам, эвслийн бүлэгт нэгдэхгүй.

7.3.Нам, эвслийн бүлгийн ахлагч, анхдугаар хуралдааны даргад нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн  гишүүдийн нэрсийн жагсаалтыг өргөн мэдүүлнэ.

7.4.Сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан даргалагч нь нам, эвслийн бүлгээс өргөн мэдүүлсэн баримт бичгийг үндэслэн нам, эвслийн бүлгийг бүртгэж, энэ тухай хуралдаанд албан ёсоор зарлана.

7.5.Хуралд олонхийн  суудал авсан нам, эвслийн бүлэг Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргад эхлэн нэр дэвшүүлэх эрхтэй.

7.6.Нам, эвслээс нөхөн сонгуульд нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч тухайн нам эвслийн бүлэгт харьяалагдана.

7.7.Хуралд суудал бүхий аль нэг нам тарах буюу намууд эвслээ цуцлавал түүгээр тухайн нам эвслийн бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсонд тооцно. Нам тарсан буюу намууд эвслээ цуцалсан тухай шийдвэрийг, уг шийдвэр гарснаас хойш хуралдах эхний хурлын хуралдаанд мэдээлнэ.

7.8.Нам, эвслийн бүлгийг Хуралд ажиллахад Хурлын дарга, Тэргүүлэгчид туслалцаа үзүүлнэ.

 

            Наймдугаар зүйл. Нам, эвслийн бүлгийн бүрэн эрх

 

8.1.Сумын ИТХ дахь нам, эвслийн бүлгүүд дараах эрхийг хэрэгжүүлнэ.

8.1.1.Хурлын хорооны бүрэлдэхүүний талаар сумын ИТХ-ын даргатай зөвшилцөнө.

8.1.2.Нам, эвслийн бүлгийн ахлагч нь хуралдаан, Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн хуралд өөрийн бүлгийн гишүүдийг татан оролцуулж, хуралдааны дэгийг чанд сахиулна.

8.1.3.Тухайн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж нам, эвслийн бүлэг 1 цагийн завсарлага авч болно. Завсарлагын хугацааг сунгах эсэхийг хуралдаан шийдвэрлэнэ.

8.1.4.Нам, эвслийн бүлгүүд хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал дүгнэлт гаргавал бүлгийн гишүүн Төлөөлөгчөөр дамжуулан ЗЗНДНТУТ хуулийн 12-ын 1-ийн 3 дахь заалтыг баримтлан асуудлаа хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

           

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

 

Есдүгээр зүйл. Хурлын төлөөлөгч, түүний эрх

 

9.1.Сумын ИТХ-ын төлөөлөгч бол иргэдийн төлөөлөл мөн бөгөөд сумын нийт иргэдийн ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлнэ.

9.2.Хурлын төлөөлөгч нь ЗЗНДНТУТ хуулийн 12-р зүйлийн 1-9-д заасан бүрэн эрх эдэлнэ. Төлөөлөгч дангаараа болон нэгдэж хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах

9.3.Хурлын төлөөлөгч Хурлын аль хороонд орж ажиллахаа нам, эвслийн бүлэгтээ санал гаргана, нам эвслийн бүлэгт харьяалагдаагүй төлөөлөгч өөрөө Хурлын даргад саналаа өгнө.

9.4.Төлөөлөгч эрхээ сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхдээ тусгай зөвшөөрөл шаардагдахаас бусад аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, удирдлагатай нь хүлээгдэлгүйгээр уулзах, Хурлын шийдвэртэй холбогдох асуудлаар ажил танилцах, шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох мэдээлэл авах эрхтэй.

9.5.Төлөөлөгч хуралдаанаар хэлэлцэх асуудлаар сум, багийн төрийн албан хаагчдаас дэмжлэг туслалцаа авах

9.6.Хурлын төлөөлөгч нь сонгогчдын санал хүсэлт, өргөдлийг зохих байгууллагад уламжлах, төрийн болон нутгийн захиргааны байгууллага албан тушаалтнаас асуулга асуухад албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

9.7.Хэвлэмэл  хуудас хэрэглэх, ашиглах журмыг Тэргүүлэгчид тогтооно.

 

Аравдугаар зүйл. Төлөөлөгчийн үүрэг, хариуцлага

 

10.1.Сумын  ИТХ-ын Төлөөлөгч дараах үүрэгтэй.

10.1.1.Хурлын хороо, түр хороо, ажлын хэсэгт хуваарилагдан ажиллах, хуралдаанаар хэлэлцэх асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулах

10.1.2. Хуралдаан, Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн үйл ажиллагаа болон хуралд оролцож, олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлыг хүндэтгэн дагах

10.1.3.Хурлын хуралдаанд хэлэлцэх асуудлаар иргэд сонгогчдын саналыг авч нэгтгэн холбогдох хороонд өгөх

10.1.4.Хуралд иргэдийг төлөөлөх, тэдний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах

10.1.5.Иргэдтэй холбоотой ажиллаж, Хурлын шийдвэр, хууль тайлбарлаж таниулах, иргэдийн санал дүгнэлтийг авч шийдвэрт тусгах, Хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, төлөөлөгчийн ажлаа тайлагнах бөгөөд баг болон иргэдтэй ажилласан дүн мэдээг хагас жил тутамд ИТХ-ын нарийн бичгийн даргад ирүүлнэ.

10.1.6.Төлөөлөгч хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалууд, гаргасан шийдвэрийг биечлэн авна. Харилцах цахим болон бусад хаягаа  ИТХ-ын нарийн бичгийн даргад өгсөн байх.

10.1.7.ИТХ-ын Тэргүүлэгчдээс шаардсан мэдээ, судалгааг үнэн зөв гаргаж өгөх

10.1.8.Хурлын дүрэм, хуралдааны дэгийг чанд мөрдөх

10.1.9.Сумын ИТХ-ын Төлөөлөгчийн хувьд үг хэлэх, санал гаргах, дүгнэлт хийхдээ асуудалд нотолгоотой, хариуцлагатай хандах

10.1.10. Сумын ИТХ-ын Төлөөлөгчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн хууль тогтоомжийг чанд баримтлах

10.1.11.Зохион байгуулсан сургалт, семинарт заавал хамрагдах

10.1.12.Ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж ирүүлэх

10.1.13.Төлөөлөгч ИТХ-ын дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол намын байгууллага, сонгогч иргэдэд мэдээлэх

 

Арваннэгдүгээр зүйл. Төлөөлөгчийн ёс зүй

 

11.1.Төлөөлөгчийн эрх, үүргийн хүрээнд төрийн хууль, хуралдааны дэг, сумын ИТХ-ын дүрмийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударгаар хандах, бусдын эрх , эрх чөлөө, ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг баримтлах

11.2.Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  эрхэмлэн хүндэтгэх

11.3.Хуралдааны танхим, албан байранд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг сахин биелүүлэх

11.4.Төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтнаас албан ажлын хүрээнд зөвхөн хуулийн дагуу туслалцаа авах

11.5.Төлөөлөгчийн үүргээ гүйцэтгэхдээ “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай ” хуулийн 8 дугаар зүйлийн 1-8 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллах

11.6. Төрийн болон байгууллагын, түүнчлэн хувь хүний нууцад хамаарах мэдээллийг дамжуулах, санал болгох зэрэг аливаа байдлаар задруулахгүй байх

11.7.Иргэд, сонгогчдоос ирсэн санал гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу барагдуулж, хүнд суртал, чирэгдэл гаргахгүй ажиллах

11.8.Хуралдаан олонхиороо шийдвэрлэсэн Хурлын бодлого, шийдвэрийг хувийн үзэл бодлоор сөрөг тайлбар сурталчилгаа хийхгүй.

                       

Арванхоёрдугаар зүйл. Төлөөлөгчийн бүрэн эрхийн баталгаа

 

12.1.Төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ЗЗНДНТУТ хуулийн 14.3, 14.4, 38.4-д заасан баталгаагаар хангагдаж ажиллана.

12.2.Сумын ИТХ-ын Төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Тэргүүлэгчид, ИТХ-ын нарийн бичгийн дарга арга зүйн туслалцаа, ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг мэргэжилтэн, албан тушаалтан, харъяалах албан газрууд  мэдээ, мэдээлэл, техник, зохион байгуулалтын нөхцөлөөр хангана.

12.3.Сумын ИТХ-ын Төлөөлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх, энгэрийн тэмдэг, хурлын дэвтэр, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Тэмдгийн загварыг батлагдсан загварыг үндэслэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс батална.

 

Арвангуравдугаар зүйл. Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх, огцруулах

13.1.ЗЗНДНТУТ хуулийн 13-р зүйлийн 1-ийн 1-5, 13-ын 2-т заасныг баримтлана.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

Арвандөрөвдүгээр зүйл. Хурлын тэргүүлэгч, түүний эрх

14.1.Хурлын төлөвлөгөөнүүдэд тодорхой асуудал тусгуулах, судалгаа явуулж, дүгнэлт гаргаж хуралдаанд шийдвэрлүүлэхээр асуудал  санаачлах, санал оруулах

14.2.Хуралдаанд өргөн барихаар санаачилсан асуудал, шийдвэрийн төслөө өөрийн саналаар эргүүлэн авах

14.3.Асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд хуралдаан болон өөрөө гишүүн нь байгаа Хурлын хороо, түр хороо, ажлын хэсгийн хуралд таслах эрхтэй оролцох

14.4.Тэргүүлэгчийн эрхээ сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхдээ тусгай зөвшөөрөл шаардагдахаас бусад аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, удирдлагатай нь хүлээгдэлгүйгээр уулзах, Хурлын шийдвэртэй холбогдох асуудлаар ажил танилцах, шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох мэдээлэл авах эрхтэй.

14.5.Сумын Засаг дарга, түүний эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг байгууллага, албан тушаалтны ажилтай танилцах, шийдвэр гаргахад хэрэгцээтэй мэдээлэл гаргуулж авах

14.6.Тэргүүлэгчдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь ЗЗНДНТУТ хуулийн 14-р зүйлийн  3,4 болон 38-р зүйлийн 4 дэх заалтаас гадна сумын нутаг дэвсгэр дэх төрийн албан хаагчдаас Хурлын ажилдаа дэмжлэг авах

14.7.Тэргүүлэгчдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь ИТХ-ын дарга, нарийн бичгийн даргаас мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, техник зохион байгуулалтын нөхцөлөөр хангана.

14.8.Тэргүүлэгчид бүрэн эрхийнхээ хугацаанд үнэмлэх, албаны хавтас, дэвтэр, хэрэглэнэ.

 

Арвантавдугаар зүйл. Тэргүүлэгчийн үүрэг.

 

15.1.Тэргүүлэгчид нь Үндсэн хууль, ЗЗНДНТУТ хууль,  бусад хууль тогтоомж, энэ дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж сумын ИТХ, иргэдийн өмнө хүлээнэ.

15.2.Тэргүүлэгчид дараахь үүрэгтэй.

15.2.1.Асуудалд хандахдаа баг, байгууллагын явцуу эрх ашигт захирагдахгүй байх

15.2.2.Хурлын хороо, түр хороо, ажлын хэсэгт заавал ажиллах

15.2.3.Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанд тогтмол оролцож, олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлыг хүндэтгэн дагах

15.2.4.Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийг чанд сахих

15.2.5.Тэргүүлэгчдийн хувьд үг хэлэх, санал гаргах, дүгнэлт хийхдээ асуудалд нотолгоотой, хариуцлагатай хандах

 

Арванзургаадугаарзүйл. Иргэдийн төлөөлөгчдийн                                                                            Хурлын даргын бүрэн эрх

 

            16.1.Сумын ИТХ-ын дарга нь МУ-ын ЗЗНДНТУТ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 22 дугаар зүйлийн 22.1-д заасан нийтлэг бүрэн эрхийг эдэлнэ.

 

Арвандолоодугаар зүйл. Тэргүүлэгчдийн нарийн бичгийн                                                                                          даргын чиг үүрэг

 

17.1.Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

17.1.1.Сумын ИТХ-ын хэтийн болон жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг зохион байгуулж удирдах

17.1.2.Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдааны бэлтгэлийг хангуулах

17.1.3. Бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь сумын ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгчдэд туслах

17.1.4.Төлөөлөгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг судалж Хурал, Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулах

17.1.5.Тэргүүлэгчдээс ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг албан газар, түшмэлүүдтэй өдөр тутам шууд харилцах асуудлыг эрхлэх

17.1.6.Хурал, Тэргүүлэгчдээс БИНХ, сум, багийн Засаг даргатай харилцах асуудлыг уялдуулан зохицуулах

17.1.7.Хурлын тогтоол шийдвэр, журмын биелэлтэд хяналт тавих

17.1.8.Хурлын хуралдааны материал, мэдээ, тайлан, мэдээллийг аймгийн ИТХ-ын Ажлын алба болон холбогдох байгууллагад гаргаж хүргэх

17.1.9.Нутаг дэвсгэр дэх улс төрийн намууд, ТББ-уудтай харилцаж ажиллах

17.1.10.Сумын ИТХ-ын тамгыг түших

17.1.11. Аймаг, сумын байгууллагууд, сумын иргэдтэй харилцан ажиллах

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

Арваннаймдугаар зүйл. Хуралдаанд асуудал оруулахаар                                                                 бэлтгэх, өргөн мэдүүлэх

 

18.1.Хурлын хуралдааны бэлтгэлийг Хурлын дарга, Засаг дарга нарын баталсан төлөвлөгөөний дагуу хангана.

18.2.Хурлын хуралдаанаар  хэлэлцэх асуудлын боловсруулалтыг жилийн ажлын төлөвлөгөө батлагдсанаас эхлэн холбогдох байгууллага, мэргэжилтнүүд хариуцан Засаг даргын баталсан тусгай удирдамжийн дагуу хийнэ.

18.3.ЗЗНДНТУТ хуулийн 24-р зүйлийн 1-д заагдсан субъект асуудал санаачлан хуралдаанд оруулна.

18.4.Хурлын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, хэтийн болон дунд хугацааны бодлого төлөвлөгөө, ХШҮ-ний дүн, тайлан зэрэг НӨУБ-уудын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг Хурлын Тэргүүлэгчид, ИТХ-ын нарийн бичгийн дарга боловсруулан, Хурлын дарга энэ дүрмийн 18.14-т заасан хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулна.   

18.5.Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанд Төлөөлөгч, Тэргүүлэгч, төрийн болон ТББ, аж ахуйн нэгж асуудал хэлэлцүүлэхээр санаачилбал тухайн асуудлын талаар тодорхой судалгаа, тооцоо, лавлагаа, дүгнэлт, хүрэх түвшин, хууль эрх зүйн үндэслэл зэргийг нь бүрэн хангасан төслийг Хурлын даргад хуралдаан болохоос ажлын 15 хоногийн өмнө өргөн мэдүүлнэ. 

18.6.Хурлын дарга энэ дүрмийн 18.5-д зааснаар өргөн баригдсан асуудлыг,   өргөн мэдүүлсэнээс хойш ажлын 5 хоногт багтаан судлан үзэж, сумын Засаг даргад албан ёсоор хүргүүлнэ. Хүргүүлсэн асуудлыг сумын Засаг дарга судлан үзэж өргөн барих асуудлын иж бүрдлийг хангуулж Тэргүүлэгчдийн хуралдаанаас ажлын 5 хоногийн өмнө Хурлын даргад өргөн барина.

18.7.ЗЗНДНТУТ хуулийн  24-р зүйлийн 1,2-т заасан субъектын санаачилсан асуудлыг хуралдаан хэлэлцэх боломжгүй гэж үзвэл учир шалтгааныг тодорхой бичсэн хариуг хуралдаан хуралдсанаас хойш ажлын 5 хоногийн дотор өгнө.

18.8.Хуралдаанд асуудал оруулах эрх бүхий субъект нь тухайлсан салбарынхаа эрх ашиг нь хөндөгдсөн хэсэг, бүлгээр хэлэлцүүлэг хийлгэж болно.

18.9.Хуралдаанд Засаг дарга асуудал өргөн барихтай холбогдож ЗДТГ доорхи үүрэг хүлээнэ. Үүнд:

18.9.1.Өргөн барих асуудал нь сумын ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан байх

18.9.2.Шинээр асуудал өргөн барих гэж буй бол Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд нэмэлт оруулах, хэлэлцэх хугацааг тогтоосны дараа өргөн барих

18.9.3.Өргөн барих асуудал нь дараах иж бүрдлийг хангасан байх. Үүнд:

а.Өргөн барих тухай албан бичиг

б.Өргөн барихаар боловсрогдсон асуудлын танилцуулга, уг танилцуулгад тухайн асуудалтай холбогдуулж иргэд, ТББ-уудаас авсан болон хэлэлцүүлгээр гарсан санал дүгнэлтийг шийдвэрт хэрхэн тусгасан тухай товч мэдээлэл туссан байна.

в.Өргөн баригдаж буй асуудлын баримт бичгийн төсөл

г.Хууль тогтоомжид нийцсэн, үг найруулгын хувьд хангалттай боловсрогдсон шийдвэрийн төсөл

д. Асуудалтай холбогдох үнэн зөв, мэдээ, судалгаанууд

е.Төсвийн асуудалд задаргаа, тайлбар, холбогдох судалгаа

ё.Илтгэл, мэдээлэл

18.9.4.Өргөн баригдах асуудал нь доорхи шаардлага хангасан байна. Үүнд:

18.9.4.1.Бодлогын асуудлаар:

а.Тухайн ажил асуудлаар аймгийн хөгжлийн чиг хандлага, сумын хөгжлийн өнөөгийн хүрсэн түвшингийн мэдээлэл

б.Уг асуудлаар аймагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн мэдээлэл

в.Бодлого, бодлогын шинжтэй шийдвэрийн төсөл нь  стандартын дагуу хэлбэржсэн байх

г. Бодлого, бодлогын шинжтэй шийдвэрийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүд, хүрэх түвшин, хугацаа, боловсрогдон төсөлд орсон байх

д.Уг бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх нийт өртөг, нөөц боломжийн бодит байдлын судалгаа  хавсаргасан байх

18.9.4.2.Өргөн баригдах дүрэм, журмын асуудлаар:

а.Зохицуулах харилцаануудын эрх зүйн тайлбарууд хийгдсэн байх

б.Хуулийн хүрээнд боловсрогдсон байх

в. Хүний эрх, эрх чөлөөг  зөрчөөгүй байх

18.9.4.3.Өргөн баригдах тайлан, шийдвэрийн хэрэгжилт, хяналт шинжилгээ үнэлгээ, хяналт шалгалтын үр дүнгийн асуудлаар:

а.Үндсэн байгууллагаас хэрэгжилтийг зүйл заалтаар тооцсон дүн мэдээ

б.Илтгэл, мэдээлэл

в. ЗДТГ-ын ХШҮ-ний багаас түүнд / хэрэгжилтийн үе шатны дэвшил, буурал, бодит байдалд/ хийсэн үр дүнгийн буюу үр нөлөөний ХШҮ-ний зөвлөмж

г.Иргэд, ТББ-уудаас авсан сэтгэл ханамжийн судалгаа, түүнд хийсэн дүгнэлт

д.Бодлого зохицуулалт хийх буюу ажил эрчимжүүлэх чиглэлээр гаргах шийдвэрийн төсөл

е.Шалгагдсан баг, байгууллагын удирдлага хуралдаанд оролцохоор бэлтгэгдсэн байх

18.10.Бодлого, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөлд дараах субъектуудын санал зөвлөмжийг заавал авч тусгасан байх. Үүнд:

а. Мэргэжлийн байгууллага болон боловсон хүчний санал, зөвлөмж

б.Байгуулага, иргэдийн санал

в.ТББ-уудын санал

18.11.Төсвийн гүйцэтгэлийг хуралдаанд сумын Хурлын хорооны дүгнэлтийн хамт оруулна.  

18.12.Хуралдаанаас гарах шийдвэр нь тухайн санхүүгийн жилийн сумын төсвийн зарлагад  нөлөөлөхөөр байвал энэ тухай Засаг даргын саналыг заавал авна.

18.13.Өргөн барих асуудлын бүрдэл, боловсруулалт шаардлага хангаагүй бол Тэргүүлэгчид, Хурлын дарга төсөл өргөн баригчид буцааж болно.

18.14.Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлэх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаан хуралдахаас ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө, Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд хэлэлцүүлэг хийхээс 5-аас доошгүй хоногийн өмнө Хурлын даргад өргөн барина.

18.15.Тэргүүлэгчдийн хуралдаан, Хурлын хорооноос уг баримт бичгийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар өгсөн засваруудыг хийж нягтлан, Засаг даргын Ажлын албанаас Хурлын даргад хүлээлгэн өгөх

18.16.Хурлын хуралдаанаар асуудал эцэслэн шийдвэрлэх үйл ажиллагааг хуралдааны дэгээр зохицуулна.

 

Арванесдүгээр зүйл. Хуралдааны шийдвэр, түүнийг тайлбарлан таниулах, шийдвэрийн хэрэгжилт зохион байгуулах, үр дүнг тооцох

 

19.1.ЗЗНДНТУТ хуулийн 25-р зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан тогтоол гаргана.

19.2.Хуралдаанаар байгууллага, албан тушаалтны сонсгол, тайлан мэдээлэл, Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн явц хэлэлцээд тэмдэглэлээр үүрэг өгч болно. Тэмдэглэлээр өгсөн үүрэг тогтоолын нэгэн адил мөрдөгдөнө.

            19.3.Хуралдаанаас гарах тогтоол, шийдвэрийг хэлэлцэн батлах үйл явцыг хуралдааны дэгээр зохицуулна.

            19.4.Хурлын хуралдаанаас гарч буй шийдвэр нь Монгол Улсын хууль тогтоомж болон өмнөх хуралдаануудаас гарсан хүчин төгөлдөр бодлого, шийдвэрүүдтэй зөрчилдөөгүй байна. Шаардлагатай бол мөрдөгдөж буй бодлого, шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хамт өргөн барьж шийдвэрлүүлнэ.

            19.5.Хуралдааны тогтоол, бусад холбогдох баримт бичгийг хуралдаанаас баталсан эцсийн найруулгатай тулгаж нягталсны дараа ажлын 3 хоногт багтааж Хурлын дарга гарын үсэг зурж, тамга дарж ёсчилно.

            19.6.Хурлын шийдвэрийг ёсчилсоноос хойш ажлын 2 хоногийн дотор сумын Засаг даргад хүргэж хүлээн авсан тухайд цаг хугацаатай тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулна.

            19.7.Хуралдааны тогтоол, шийдвэр хүчин төгөлдөр болох хугацааг шаардлагатай бол тусгайлан зааж болно. Тусгайлан заагаагүй бол тогтоол, шийдвэр ёсчилсон өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Нийтээр дагаж мөрдөгдөх хэм хэмжээг тогтоосон шийдвэр нь Засгийн газрын “ Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам “-ын дагуу хүчин төгөлдөр болно.

            19.8.Сумын ИТХ, Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрийг иргэд, сонгогчдод тайлбарлан таниулах ажлыг сумын ИТХ-ын төлөөлөгчид, Тэргүүлэгчид, ИТХ-ын нарийн бичгийн даргаас зохион байгуулна.

            19.9.Хуралдааны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилтийн талаар иргэдэд үнэн зөв мэдээллийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Төлөөлөгчид, Хурлын нарийн бичгийн дарга хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга сурталчилж мэдээлнэ.

            19.10.Сумын ИТХ,Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийг сумын Засаг дарга зохион байгуулж, хэрэгжилт үр дүнг Хуралд тайлагнана.

            19.11.Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн явц, биелэлтийг сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд гаргаж хуралдаанд оруулна. Үүний хамт Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд “ Сумын ИТХ-ын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүн биелэлтийг дүгнэх, мэдээлэх журам “-ын дагуу ХШҮ-ний баг зөвлөмж гарган хуралдаанд оруулж  холбогдох шийдвэр гаргуулна.

            19.12.Хурлын хороо, түр хороо, ажлын хэсэг тусгай удирдамжийн дагуу тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг шалгана. Хурлын шалгалтанд иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оруулна.

            19.13.Хурал зарим шийдвэрийнхээ хэрэгжилтийг мэргэжлийн болон  хууль хяналтын байгууллагын ажилтнуудтай хамтарч шалгаж болно.

            19.14.Сумын төсвийн гүйцэтгэл, төсвийн төсөлд Монгол Улсын “Төсвийн тухай” хуулийн 64.1.3, 67.2, 67,3-т  заасныг баримтлана.

19.15. Хяналт шалгалт явуулахдаа дараах зарчмыг баримтлана. Үүнд:

19.15.1.Явуулж байгаа хяналт шалгалт нь хууль зүйд нийцсэн байна.

19.15.2.Хурлын шийдвэрийг хуулийн хэрэгжилттэй хамтруулан шалгана.

19.15.3.Шалгалтыг батлагдсан удирдамжийн дагуу хийнэ.

19.15.4.Шалгалтын дүнг шалгагч Хороо, ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж дүгнээд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулна.

19.15.5.Шалгалтын дүнг тухайн байгууллага, албан тушаалтан, нийт иргэдэд мэдээлнэ.

 

Хорьдугаар зүйл. Засаг даргын хоригийг хянан хэлэлцэх

           

            20.1.Хурлын тухайн шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт хуульд заасан үндэслэлээр Засаг дарга хориг тавьж болно. Тухайн шийдвэрийг Засаг даргад гардуулснаас хойш ажлын 3 өдөрт багтаан хоригийг албан ёсоор тавих бөгөөд хориг тавьж буй эрх зүйн хийгээд учир шалтгааны үндэслэлийг нь тодорхой заана.

            20.2.Хурлын шийдвэрт Засаг даргын тавьсан хоригийг тухайн шийдвэр /захирамж/-ийг Хурлын дарга хүлээн аваад ажлын 3 өдөрт багтаан Хурлын ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлнэ.

            20.3.Хоригийн тухай шийдвэрийг Хурлын дарга хүлээн авснаас хойш Хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх хүртэл, Хурлын шийдвэрт бүхэлд нь хориг тавьсан бол үйлчлэлийг бүрэн хэмжээгээр, хэсэгчлэн хориг тавьсан бол холбогдох зүйл заалтын үйлчлэл түдгэлзсэнд тооцно.

            20.4.Хурал хоригийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гарвал хоригийг хэлэлцэх хугацааг Тэргүүлэгчид  сунгаж болно.

            20.5.Хоригийн талаар Хурлын холбогдох хороо дүгнэлт гаргаж тогтоолын төсөл бэлтгэнэ.

            20.6.Хурлын хуралдаан дээр, хориг тавьсан үндэслэлийн талаар Засаг дарга тайлбар хийнэ.  Хурлын хороо дүгнэлт танилцуулна. Уг хоригийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураалт явуулна. Тогтоол, шийдвэрийн зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл заалт нэг бүрээр санал хураалт явуулна.  

            20.7.Хурлын хуралдаан хоригийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тогтоол гаргана, хоригийг хүлээн аваагүй бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ.

            20.8.Хуралдаан хоригийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн тогтоол, заалтыг хүчингүй болгоно.Шаардлагатай гэж үзвэл шинэчилсэн зохицуулалт оруулж болно.

 

Хориннэгдүгээр зүйл. Засаг даргыг чөлөөлөх,                                                                                                          итгэл үзүүлэх эсэх асуудал хэлэлцэх

 

            21.1.Засаг даргыг чөлөөлөх, огцруулах эсэх асуудлыг ЗЗНДНТУТ хуулийн 32-р зүйлийг баримтлан шийдвэрлэнэ.

            21.2.Засаг даргад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэхээр төлөөлөгчид ЗЗНДНТУТ хуулийн 32-ын 6-д заасан дагуу санал гаргасан бол уг саналыг 15 хоногийн дотор хэлэлцэж, Засаг даргад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн бол уг асуудлыг судлах хугацааг 1 сараас доошгүй байхаар тогтооно.

            21.3.Засаг даргад итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх хуралдаан, Засаг даргын бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойших Хурлын шийдвэрүүдийн хэрэгжилтийг гаргуулж, Засаг даргын тайлангийн хамт хэлэлцэж дүгнэлт гаргана.

 

ТАВДУГААР БҮЛЭГ.

Хоринхоёрдугаар зүйл.Сумын ИТХ-ын ажиллах нөхцөл

 

            22.1.Сумын ИТХ, Тэргүүлэгчид, Хурлын нарийн бичгийн дарга  сумын  ЗДТГ-ын байранд байрлана.

            22.2.Сумын ИТХ  санхүүгийн хувьд бие даасан байна.

            22.3.ЗЗНДНТУТ хуулийн 33 дугаар зүйлийн 1-ийн  3, 1-ийн 4, 38-ын 4-т зааснаар ЗДТГ-ын үйлчилгээг авна.

 

                        Хорин гуравдугаар зүйл. ЗДТГ-ын хуралд үйлчлэх үйлчилгээ

 

            23.1.Хурлын болон Тэргүүлэгчдийн тогтоол, бусад шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж, явц, үр дүнд хяналт шинжилгээ үнэлгээ хийж хуралдаанд оруулах

            23.2.Хурлын Тэргүүлэгчид, хороод, Төлөөлөгчийн шаардсан мэдээ, судалгаа, тооцоог холбогдох албан тушаалтнаар гаргуулж өгөх

            23.3.Хурлын хороод, Тэргүүлэгчдийг ажиллах хугацаанд ЗДТГ-ын ажилтнуудыг хамтран ажилллуулах

            23.4.Хуралдаанаар хэлэлцсэн асуудалд хариуцлагатай хандаж гаргасан засварыг баримт бичгүүдэд бүрэн тусгах

            23.5.Хуралдаанаар хэлэлцэх асуудал, шийдвэрийн төсөл, холбогдох материалыг Тэргүүлэгчдийн тоогоор олшруулж хуралдаанаас ажлын 5 хоногийн өмнө Хуралд ирүүлнэ.

            23.6.Шуудангийн үйлчилгээ үзүүлэх, Хурлын хороод, түр хороо, ажлын хэсэг, Хурлын дарга, нарийн бичгийн даргыг   томилолтоор ажиллахад унаагаар үйлчлэх

            23.7.ИТХ-ын Тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нартай хамтарч сургалт семинар, өдөрлөг, уулзалт, зохион байгуулах

            23.8.Хурлын дарга, Тэргүүлэгчид хүсвэл Засаг даргын зөвлөлийн хуралдааны материал, захирамжийг танилцуулах

 

Хориндөрөвдүгээр зүйл. Мэдээлэл сонсох, асуулга,                                                                                              асуулт тавьж хариу авах

 

 

            24.1.Хуралдааны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн явц, биелэлт, аймгийн ажил амьдралтай чухал холбогдолтой асуудлаар чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтаны бэлтгэн хуралдаанд оруулж байгаа асуудлыг мэдээлэл гэнэ.

            24.2.Асуулга гэдэг нь Хурлын төлөөлөгч, Хурлын хороо, нам, эвслийн бүлгээс Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг дарга, түүний орлогч, ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, албан тушаалтан, нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлагад бичгээр хандсаныг хэлнэ.

            24.3.Асуулга нь Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд нийцсэн байна.

            24.4.Асуулга тавьсан төлөөлөгч, Хурлын хороо, нам, эвслийн бүлэг асуулгынхаа хариуг хэзээ сонсох талаархи саналаа хуралдаан даргалагчид ирүүлнэ. Хуралдаан асуулгыг зөвшөөрч хариу авах хугацаа заасан тогтоол гаргана.

            24.5.Засаг дарга асуулгын хариуг бичгээр өгөх бөгөөд хуралдаанд Засаг дарга сонсгоно.

            24.6.Асуулгын хариутай холбогдуулж төлөөлөгч тухайн сэдвээр тодруулан асууж болно.

            24.7.Асуулга тавьсантай холбогдуулж хуралдаанаас зохих шийдвэр гаргах шаардлагатай гэж үзвэл уг асуудлаар ажлын хэсэг байгуулж болно.

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ.

Хоринтавдугаар зүйл. Сумын ИТХ-аас багийн Иргэдийн                                                                               нийтийн хуралд арга зүйн туслалцаа үзүүлэх

 

            25.1.Багийн ИНХ-уудын үйл ажиллагаанд мэдээлэл арга зүйн туслалцаа үзүүлнэ.

            25.2.Багийн ИНХ-ын хуралдааны баримт бичгийг сумын ИТХ-ын тэргүүлэгчид тухай бүр авч дүгнэлт, зөвлөмж боловсруулах

            25.3.Багийн ИНХ-ын сонгуультнуудын сургалт, семинарыг төрөл бүрийн хэлбэрээр хийх

            25.4.Багийн ИНХ-аас сумын ИТХ, тэргүүлэгчдээр шийдвэрлүүлэхээр тавьсан асуудлыг судлан шийдвэрлэх

            25.5.Багийн ИНХ-уудын ажилтай танилцаж арга зүйн зөвлөмж өгч, эрх зүйн туслалцаа, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, БИНХ-уудын туршлагыг харилцан солилцуулах

            25.6.БИНХ-уудын сонгуультныг гарын авлага, зөвлөмж, мэдээ, мэдээллээр хангах

 

ДОЛООДУГААР БҮЛЭГ.

Хорин зургаадугаар зүйл. Намууд, ТББ-уудтай харилцах

 

            26.1.Хурал нь өөрийн бүрэн эрхэд хамаарах болон иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ суманд ажилладаг улс төрийн нам,  ТББ-уудтай харилцан ажиллана.

            26.2.Хурал нь улс төрийн намууд, ТББ-уудтай байнга мэдээлэл солилцоно.

            26.3.Орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, шийдвэрийн биелэлт хангах талаар намууд, ТББ-уудаас гаргасан санал санаачилгыг судлан үзэж шийдвэрлэнэ.

 

НАЙМДУГААР БҮЛЭГ.

Хориндолоодугаар зүйл. Сумын иргэдийн дунд                                                                                                              асуумж судалгаа явуулах

 

            27.1.Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудалтай холбогдуулж сумын иргэдийн дунд асуумж болон сэтгэл ханамжийн судалгаа явуулж болно.

            27.2.Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хуралдааныг нээлттэй хийж болно.

 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.  

 

Хориннаймдугаар зүйл. Хүндэтгэлийн хуралдаан

 

            28.1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүхэн тэмдэглэлт үйл явдалд зориулж хүндэтгэлийн хуралдаан хийж болно.

            28.2.Хүндэтгэлийн хуралдаан хуралдуулах тухай шийдвэрийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчид гаргах бөгөөд тогтоолд уг хуралдааны зорилго, ач холбогдлыг тодорхой заасан байна. 

 

____оОо____

 

 

 

 

    

Хог хаягдлын хураамжийн хэмжээнд санал авах тухай

санал өгсөн: 12
6 / 50%
6 / 50%