Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Цэрэгжилтийн спортын "Дөл" тэмцээн 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа

2017-03-14

Ховд аймагт 2014 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж буй Цэрэгжилтийн спортын “Дөл” тэмцээнийг Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Боловсрол, соёл, урлагийн газар, Залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан юм. Тэмцээнд аймгийн төвийн буюу Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн 8-12-р ангийн 154 сурагч оролцож, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдлөө. Энэ жилийн цэрэгжилтийн спортын "Дөл" тэмцээний нэгдүгээр байрыг 12 жилийн 6 дугаар сургуулийн салаа, 2 дугаар байрыг 12 жилийн 3 дугаар сургуулийн салаа, 3 дугаар байрыг 12 жилийн 7 дугаар сургуулийн салаа тус тус эзэлсэн байна. Цэрэгжилтийн спортын “Дөл” тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байранд шалгарсан 12 жилийн 6 дугаар сургуулийн салаа ирэх 9-р сард Улаанбаатар хотноо болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Хог хаягдлын хураамжийн хэмжээнд санал авах тухай

санал өгсөн: 13
7 / 54%
6 / 46%