Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО "ХОВДЫН ИРЭЭДҮЙ" БОЛОН "80+" ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН СОНСЛОО

2025-11-28

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удиррдлагын тухай хуульд заасны дагуу аймгийн ИТХ-ын дэргэд 6 хороо ажиллаж байна.
ИТХ-ын хороо нь Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж, Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэж, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны гишүүдийн саналаар боловсролын салбарын "Ховдын ирээдүй", эрүүл мэндийн салбарын "80+" хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн тайланг сонслоо.
2025 оны 11 дүгээр сарын 27-ны байдлаар:
✅Эрүүл мэндийн салбарын "80+" хөтөлбөр 90 хувийн биелэлттэй,
✅Боловсролын салбарын "Ховдын ирээдүй" хөтөлбөр 70 хувийн биелэлттэй хэрэгжиж байна гэж тус хорооны гишүүд дүгнэлээ.
🔹Цаашид санхүүжилтийг хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнд зарцуулж ажиллахыг холбогдох удирдлагуудад үүрэг болголоо.

Хог хаягдлын хураамжийн хэмжээнд санал авах тухай

санал өгсөн: 13
7 / 54%
6 / 46%