Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХӨШӨӨТИЙН УУРХАЙД АЖИЛЛАЛАА

2025-04-15

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР” арга хэмжээг (2025.04.14) зохион байгуулж төлөөлөгчид МоЭнКо ХХК, Тефис майнинг ХХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцах, аймагтай байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн талаар санал солилцох зорилготойгоор “Хөшөөтийн уурхай”-д ажиллалаа.
📍Арга хэмжээний хөтөлбөрийн дагуу МоЭнКо ХХК-ийн үйл ажиллагаа, танилцуулга мэдээллийг сонсов.
✅МоЭнКо ХХК:
2024 онд 3,1 сая тонн нүүрс хилээр гаргасан байна. Энэ нь тус компани үйл ажиллагаа эхлүүлсэн цагаас хойшхи анхны хамгийн их нүүрс экспортолсон жил байсан гэдгийг МоЭнКо компанийн удирдлагууд онцоллоо.
🟢Ховд аймаг, МоЭнКо ХХК-тай байгуулсан 2024 онд “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ”-ний хүрээнд 31 мянган айл өрхөд бүхэл нүүрс нийлүүлсэн байна. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ унасантай холбогдуулан тус компанийн үйл ажиллагаа тодорхой хугацаанд хэсэгчлэн зогсоод байна.
🖋Төлөөлөгчид:
🔹Уурхайн ажиллах орчин нөхцөл, тоосжилт
🔹Тээвэрчдийн цалин хөлс
🔹Зам засварын ажлыг сайжруулах
🔹Орон нутгийн айл өрхүүдэд олгох бүхэл нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх
🔹Уурхайн хамаарал бүхий зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх
🔹Авто замын шинэчлэлтийн ажил хийх
🔹Орон нутгийн аж ахуй нэгжээс бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авалт хийх
🔹Байгаль орчны чиглэлээр онцгойлон анхаарч ажиллах талаар санал хэлэв.
🔹Нийгмийн хариуцлагын хүрээнд Хөшөөтөөс орон нутагт төвлөрүүлж байгаа орлогын зарцуулалтад харилцан хяналт тавьж ажиллах зэрэг саналуудыг хэллээ.

Хог хаягдлын хураамжийн хэмжээнд санал авах тухай

санал өгсөн: 13
7 / 54%
6 / 46%