Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2025-03-21

Төр, түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Ядмаагийн Насанхүү
Алтан гадас одонгоор Алтангэрэлийн Нарандулам, Жилкышбай Төкөөн нар шагнагдсаныг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ю.Азамат, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Л.Жамъяндорж, нар гардуулан өгч баяр хүргэлээ
Я.Насанхүү, А.Нарандулам нар эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөж, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн ахмад малчид юм.
Харин Жилкышбай Төкөөн нь авто тээврийн салбарт 30 жил ажилласан ахмад ажилтан юм.
Төрийн дээд одон медалиар шагнагдсан ахмадууддаа баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.

Хог хаягдлын хураамжийн хэмжээнд санал авах тухай

санал өгсөн: 13
7 / 54%
6 / 46%