Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-6” төслийн хүрээнд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэг (БОЭТ)-ийн өргөтгөлийн барилга барина.

2024-08-16

Тус Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн яам болон төслийн нэгжийн төлөөллийг өнөөдөр (2024.08.16) аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Баярсүх, аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Ч.Багдал, аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат нар хүлээн авч уулзан, санал солилцлоо.
Уулзалтаар:
БОЭТ-ийн өргөтгөлийн барилгын ажил явагдах талбай дээр байгаа болон доогуур явж байгаа шугам сүлжээг чөлөөлөх,
БОЭТ-ийн захирлыг тогтвор суурьшилтай ажиллуулах
Барилга явагдаж байхад эмнэлгийн тоног төхөөрөмжийг угсарч явах бөгөөд цаг хугацааны хувьд тодорхой графиктай учир аймаг орон нутгийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хариуцсан ажлуудаа яаралтай хийж дуусгах хэрэгтэй байна гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо.
Төсөл хэрэгжүүлэгчдийн ирүүлсэн санал хүсэлтийг аймаг орон нутгийн зүгээс анхаарч, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаа энэ үеэр илэрхийллээ.

Хог хаягдлын хураамжийн хэмжээнд санал авах тухай

санал өгсөн: 13
7 / 54%
6 / 46%