Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2023-01-13

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын төрийн албан хаагчид 2023 оны 01 сарын 13-ны өдөр үндэсний монгол хувцасаа өмсөж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас “Дөрвөн бэрх” тэмцээнийг санаачлан соёлын төвтэй хамтран баг, төсөвт байгууллагууд, төрийн бус байгууллагуудын дунд тус тэмцээнийг зохион байгуулж ажиллалаа.

            Тус тэмцээний удирдамжинд тусгагдсан багуудын гүйцэтгэх даалгаваруудад монголын өв уламжлал, зан заншлыг сурталчлах, Үндсэн хуулийг сурталчлах, үзэл санаа, ач холбогдлыг нийтэд таниулах зорилготойгоор дараах даалгаваруудыг гүйцэтгүүлэхээр тусгасан болно.

Хонины өрөгт буувал – Үндсэн хуулиас бэлтгэсэн асуултанд хариулах

Тэмээний өрөгт буувал – Үндэсний монгол бичгээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөнөөс тоочин бичих

Морины өрөгт буувал – Монголын нууц товчооны талаар бэлтгэсэн асуултанд хариулах

Үхрийн өрөгт буувал – Шагайн наадгай тоглох

Ямааны өрөгт буувал – Түргэн хэллэг хэлэх зэрэг даалгаваруудыг гүйцэтгэж ажиллав.

Мөн тэмцээний оролцогчид, үзэгч дундаас монгол үндэсний өв соёл, уламжлалыг харуулж хувцасласан эрэгтэй болон эмэгтэйг шалгаруулж шагнав.

Тус тэмцээнд төсвийн 4 байгууллага, (Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Жаргалан цэцэрлэг) ахмадын холбоо оролцож 5 багийн дунд тэмцээн өрнөсөн бөгөөд тэргүүн байранд ахмадын хороо шалгарч өргөмжлөл 100 000 төгрөгөөр шагнагдсан ба дэд байранд Жаргалант цэцэрлэгийн хамт олон шалгарч өргөмжлөл 50 000 төгрөгөөр шагнуулсан байна.

Тэмцээний оролцогчид, үзэгч дундаас монгол үндэсний өв соёл, уламжлалыг харуулж хувцасласан эрэгтэйгээр сумын татварын байцаагч Т.Сандагдорж шалгарч 20000 төгрөгөөр шагнуулсан ба  эмэгтэйгээс Жаргалан цэцэрлэгийн хамт олон багаараа  шалгарч шагнуулсан байна.

Хог хаягдлын хураамжийн хэмжээнд санал авах тухай

санал өгсөн: 12
6 / 50%
6 / 50%