Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Ерөнхий боловсрол сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

2021-09-01

Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх бэлтгэл хангахтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах хамтарсан ажлын хэсгийг ИТХ-ын даргын захирамжаар байгуулж 2021 оны 08 сарын 31-ны өдөр шалган туслах ажлыг зохион байгууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2020 оны А/292, А/525 дугаар тушаалаар батлагдсан "Коронавируст халдвар"-ын үед сургалт үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журмын хэрэгжилт, тус халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын явц, ажлын төлөвлөгөө, улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар суманд баригдаж буй барилга байгууламжийн явц болон өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаатай танилцсан бөгөөд сургууль, цэцэрлэг хичээлийн шинэ жилийн сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан хангалттай түвшинд бэлтгэсэн байна гэж ажлын хэсэг дүгнэлээ.

Нийт суралцагч, багш, ажилчдад хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

 

Хог хаягдлын хураамжийн хэмжээнд санал авах тухай

санал өгсөн: 13
7 / 54%
6 / 46%