Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

Аймгийн ИТХ-ын танилцуулга

2020-10-28

Төв аймгийн ИТХ-ын танилцуулга

 

1992 оны Үндсэн хууль нийгмийн харилцааг цоо шинэ нөхцөлд шилжүүлэхдээ өмнөх тогтолцооны үед төрийн эрх барих шинжийг агуулсан Хурлуудыг НӨУЁ-ний байгууллага болгон шинэчлэв. Энэ агуулгаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хамт олон өөрийн аж амьдрал, ашиг сонирхолтой холбогдсон асуудлаа өөрөө шийдвэрлэж, өөрөө хариуцахаар болов. Ингэхдээ “Монгол улсын ЗЗНДН-ийн удирдлага нь НӨУЁ-ыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” ҮХ.59-р зүйл гэж хоёр эх үүсвэрийг заагаад “НӨУБ бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн ИТХ, баг хороонд ИНХ, тухайн хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид” байна хэмээн зааж өгсөн билээ.

“Монгол Улсын Үндсэн хууль”, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу 1992 онд бүх шатны Ардын Депутатуудын Хурал, түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрх дуусгавар болж, орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн дагуу 1992 оны 9 дүгээр сарын 28-ний өдөр Анхдугаар хуралдаанаа хийж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар З.Гончигсүрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга У.Цэндхүү, Тэргүүлэгчдээр Ш.Баттулга, Ё.Бат-Эрдэнэ, Б.Чулуунцэцэг, О.Дашдэндэв, Д.Баяр, П.Нямдаваа, Ч.Өвгөнхүү, Д.Дамба, Д.Пүрэвсүрэн нарыг сонгон баталж, 88 төлөөлөгчтэйгээр хууль ёсны үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.

1996 оны 8-р сарын 29-нд “Аймаг, нийслэл сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай” хууль батлагдан гарч Монголд анх удаа пропорционал /Хувь тэнцүүлэх/ системээр Хурлыг 4 жилийн хугацаатайгаар шууд сонгон бүрдүүлэх болсон юм. 1996 оны 10-р сарын 6-нд хуралдсан байна. 

1996-2000 онд аймгийн ИТХ нь 36 төлөөлөгчтэй, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Д.Дондог, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга У.Цэндхүү /1998 онд Ш.Цэрэндоо/, Тэргүүлэгчдээр Д.Баяр, М.Эрдэнэдалай, Ш.Баттулга, Л.Эрдэнэбаяр, Ц.Батболд, С.Бяямбасүрэн, Т.Ганболд, Б.Гэрэлмаа /2000 оноос/  нар сонгогдон ажиллаж байв. 

2000-2004 онд аймгийн ИТХ нь 35 төлөөлөгчтэй, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Су.Батболд, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Ш.Цэрэндоо, Тэргүүлэгчдээр М.Эрдэнэдалай, Ж.Батжаргал, Д.Баяр, Я.Алтаншагай, Д.Толя, М.Булган, Ө.Долгорсүрэн, Д.Хүрэлбаатар, Г.Шагшаа нар сонгогдон ажиллаж байв. 

2004-2008 онд аймгийн ИТХ нь 35 төлөөлөгчтэй, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ж.Батжаргал, ИТХ-ын нарийн бичгийн даргаар Ш.Цэрэндоо, Тэргүүлэгчдээр Д.Баяр, Д.Батцэцэг, Д.Хүрэлбаатар, Б.Жамбалдорж, Г.Бат-Эрдэнэ, Ч.Адъяасүрэн, С.Нямдорж, С.Лхүндэврэгзэн нар сонгогдон  ажиллаж байв.  

2008-2012 онд аймгийн ИТХ нь 35 төлөөлөгчтэй, аймгийн ИТХ-ын даргаар Ж.Батжаргал, ИТХ-ын нарийн бичгийн даргаар Ш.Цэрэндоо, Тэргүүлэгчдээр Г.Бат-эрдэнэ, Б.Жамбалдорж, Д.Баяр, Д.Мөнхцэцэг, С.Оюунцэцэг, Х.Цэрэнлхам, Н.Мөнхбаатар, Д.Мөнхбаатар, С.Нямдорж нар сонгогдон ажиллаж байв.

2012-2016 онд аймгийн ИТХ нь 41 төлөөлөгчтэй, аймгийн ИТХ-ын даргаар Ц.Мэндсайхан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар А.Идэрпүрэв /2015/ Д.Батбаяр /2015-2016/, Тэргүүлэгчдээр Ц.Энхбат, Д.Мөнхбаатар, Б.Жамбалдорж, Н.Гантулга, Ж.Цэндсүрэн, Р.Билэгсайхан, Л.Бүрэнхишиг, Б.Батбаатар, Ш.Төмөрчөдөр, М.Ганбат нар сонгогдон ажиллаж байв.

2016-2020 онд аймгийн ИТХ нь 41 төлөөлөгчтэй, Аймгийн ИТХ-ын даргаар Ц.Энхбат, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Д.Батбаяр, Э.Доржсүрэн, Тэргүүлэгчдээр Р.Болд, Д.Ганбаяр, Д.Мөнхбаатар, Ц.Жамбалсүрэн, Б.Жаргалмаа, Т.Мөнхзориг, Б.Нямдорж, Ц.Дашдэмбэрэл, Д.Батсуурь, Ж.Баттөгс нар сонгогдон ажиллаж байв.

2020-2024 онд аймгийн ИТХ нь 41 төлөөлөгчтэй, Аймгийн ИТХ-ын даргаар Ц.Жамбалсүрэн, ИТХ-ын Нарийн бичгийн даргаар Ч.Жавзанпагма, Тэргүүлэгчдээр Д.Баярбат, С.Баярмаа, Д.Болормаа, Ц.Буманбуян, О.Буяннэмэх, Д.Ганбаяр, А.Мөнгөнбаяр, Э.Нямдорж, Л.Төмөрчөдөр С.Цагаанбаатар нар сонгогдон ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид нь хурлын хуралдааны чөлөөт цагт “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуульд заасны дагуу Хурлын хуралдаанд асуудал боловсруулан оруулах, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах, иргэн, аж ахуйн нэгж, төр, олон нийтийн байгууллагаас тавьсан санал, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, төрийн дээд шагналаар шагнуулах тодорхойлолт уламжлах зэрэг өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг бие даан шийдвэрлэж байна. 

2020 оны 10 дугаар сарын 28-ны аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар 6 бодлогын хороо байгуулж үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд: 

     1.Эдийн засаг, төсөв санхүү өмчийн бодлогын хороо - Дарга:- Ц.Буманбуян 

  1. Үйлдвэрлэл дэд бүтцийн хороо – Дарга: Д.Баярбат
  2. Нийгмийн бодлогын хороо – Дарга: Д.Алтанцэцэг
  3. Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо – Дарга: А.Мөнгөнбаяр
  4. Нутгийн удирдлага хууль хяналтын хороо – Дарга: О.Буяннэмэх
  5. Хүний эрхийн  хороо – Дарга: С.Баярмаа сонгогдон ажиллаж байна.

Аймгийн ИТХ нь иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 

 

Хог хаягдлын хураамжийн хэмжээнд санал авах тухай

санал өгсөн: 12
6 / 50%
6 / 50%