Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Төв Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ-ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ

УИХ-ын гишүүн О.Батнасан: Ажлыг цаг тухайд нь хийгээгүйгээс өвс, тэжээлийн үнэ нэмэгдсэн

2017-11-30

УИХ-ын гишүүн О.Батнасан хэлэхдээ: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах талаар уг нь 7,8 дугаар сарын сүүлчээс л ярьж эхэлсэн. Ховд аймагт 09 дүгээр сарын 09-ний өдөр Бямбацогт гишүүнтэй хамтраад Малчдын зөвлөлгөөнийг зохион байгуулж, анхаарах асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг ХХААХҮЯ-тай тохирсон. Гэтэл төсвийн тодотгол хэтэрхий оройтож батлагдлаа. Өвлийг өнөтэй давахын тулд малчдад тэжээл хэрэгтэй нь үнэн, гэхдээ хямдхан тэжээл хэрэгтэй байна. 
Тэжээл оруулж ирэхээр сонгогдсон компаниудын гааль, НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлээд, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг нь шийдчихээр тэжээлийн үнэ хямдхан болж чадах уу? Хэрэв тодорхой үнэ тогтоохгүй л юм бол мэдээж ашгийн төлөө компаниуд тэжээлээ хямдхан зарна гэсэн баталгаа байхгүй. Харин компани тусгайлан сонгон шалгаруулахгүйгээр, тэжээл оруулж ирэхээр бол гааль, НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлэн, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлэн гээд компаниудын дунд чөлөөтэй өрсөлдүүлчихсэн бол өрсөлдөөний дүнд тэжээлийн үнэ хямдхан тогтож болох байлаа.

Хог хаягдлын хураамжийн хэмжээнд санал авах тухай

санал өгсөн: 13
7 / 54%
6 / 46%